Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж манай аймагт Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын хөрөнгө оруулалт 1.7 тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Тодруулбал, Төрийн сангийн гүйлгээ 9-р сарын 24-өөс хойш хаагдаад байгаа юм.
Одоогоор АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэст ААН-үүдээс 4 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ирсэн байна.
Энэ онд манай аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн засвар, Эрдэнэ багийн соёлын төв, Говил, Эрдэнэ багийн авто зам тэргүүтэй ажлууд хийгдэх ёстой. Одоогоор АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэст ААН-үүдээс 4 тэрбум төгрөгийн гүйцэтгэл ирсэн байна. Уг хөрөнгийн шилжүүлгийг хийх данснуудыг нээх хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлээд байгаа гэнэ. Гэхдээ төсвийн хүндрэлээс шалтгаалж зарим ажлууд он дамнаж хийгдэхээр болоод байгаа гэнэ.
Харин орон нутгийн төсвийн хувьд ямар нэгэн асуудал үүсээгүй гэнэ. Учир нь манай аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэг цөөн хэдэн аймгуудын нэг. Одоогоор Орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл 130 хувьтай буюу 31.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа юм байна. Гэсэн хэдий ч Улсын төсвийн хүндрэл Орон нутгийн төсөвт сөргөөр нөлөөлж байгаа талаар АЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга ярилаа. Учир нь Орон нутгийн төсөв нь Улсын төсвийн бүрэлдэхүүнд хамаардаг. Тиймээс Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын данснууд идэвхгүй гүйлгээ хийгдэхгүй байгаа гэнэ.