Нүүр
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Урлаг
Спорт
Хүмүүс
Ярилцлага
Фото
Видео
Боловсрол
Сонин хачин
Эрүүл мэнд
Зөвлөгөө
Menu
|
МИНИЙ СУМЫН НЭГДЭЛ...
saikhnaa
2019/01/10
746
0
Tweet
Хөдөлмөр хоршихын эхлэл болсон НЭГДЭЛ. Миний сумын нэгдэл тоогоор билэгдсэн нэртэй. Хөхморьт сумын "35 жил" нэгдэл. Тэр үед нэгдлүүд их сонин нэртэй байсан. "Лениний зам", "Сүхбаатарын туг", "Хөдөлмөрийн төлөө", "Чойбалсанч", "Батнайрамдал", "Улаантуг", "Давшилт", "Анхдугаар таван жил", "Саруул зам", ...гээд дандаа л уриа лоозон шүү дээ. Миний сумын нэгдэл бол ердөө л "35 жил". Сум-нэгдлийн дарга гэж хоёр ажлыг нэг дарга хавсарна. Өөрөөр хэлвэл улс төр, аж ахуй хоёр нэгдэл нягтралтай гэсэн үг л дээ. Одоогоор бол Улсын Их хурлын дарга нь Ерөнхий сайдаа хавсарч байна гэсэн үгтэй агаар нэг. Гэлээ ч тэр үед идэж ууж шамшигдуулах, авилга энэ тэр бараг л байсангүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө гэж хэлж болно. Хүүхэд байхад юмны учрыг нарийн мэдэх биш. Гончигсүрэн дарга л явж байвал миний сумын нэгдүгээр хүн гэж ойлгоно. Аргагүй шүү дээ, сум-нэгдлийн дарга юм чинь. Сумын хамгийн баян байгууллага бол нэгдэл. Мал нэгдлийнх, машин тэрэг нэгдлийнх, агуулах сав нэгдлийнх, ажил төрөл нэгдлийнх...Хоньчин аав минь "35 жил" нэгдлийн хоньчин. Хариулж байгаа хонь нь нэгдлийнх...Сааж байгаа сүү, савалж байгаа ноос нь нэгдлийнх. Аминдаа 70 толгой малтай. Илүү гарвал хураалгана. Аминдаа хоньгүй айл авгайгаа төрөхөд нэгдлийн даргаараа "шөлний хонины бичиг" цохуулна. Нэгдлийн хашаа гэж нэг юм байна. Хэдэн машин, трактор байна. Одоо болтол дугаарыг нь тогтоосон машин бол ЗИЛ-164 маркийн ГО-55-01 дугаартай бор ногоон өнгөтэй машин. Жолооч нь миний хүүхэд ахуйд Ийеэ буюу Ившинхорол гэдэг жирэвгэр сахалтай, өтгөн хөмсөгтэй, эр хонгор дуутай бор хүн байлаа. Хүмүүс "И багш" л гэнэ. Харсаар байтал жолооч нөхрийг багш гэдэг нь ямар учиртай юм бол гэж гайхна. Сүүлдээ ойлгосон л доо. Дээр үедээ багш байсан болохоор ингэж дууддагийг мэдсэн хэрэг. Энэ хүн хийсэн ажил бүхнээ чамбай сайн хийдгийн жишээ бол хожим нь улсын аварга малчин болсон. Миний нэгдэл бол "Бүх ард түмний социалист уралдаан"-д түрүүлж, төв дөрвөн байгууллагын туг мөнгөн шагнал, ЗИЛ-164 машинаар шагнагдсан юм. Тэр ЗИЛ-164 маркийн тэргийг миний хүүхэд ахуйд Бизьяа гэж хүн жолооддог байлаа. Хаалган дээр нь алтан үсгээр тэр шагналыг нь жирийтэл бичсэн тэрэг байсан даа. Ингээд уртаашаа хоёр ЗИЛ- 164-тэй, хоёр ЗИС-5-тай, өөр бусад хөнгөн тэрэг энэ тэр гээд хэдэн машинтай. Тэд сул чөлөөндөө нэгдлийн хашаанд байна. Дунд сургуульд орохын үес хар ногоон ЗИЛ-130 нэг ирлээ. Цагаан хоншооортой дүнхийсэн ногоон машин. Мөн л Ившинхорол жолооч гардаж авсан санагдана. Тэгж байтал нэг цэнхэр чиргүүлтэй тарктортой боллоо. Зээмээ жолооч нь. Сургууль нэгдлийн хашаа хоёр ойрхон. Хавар болж 5 сарын нэгэн майн баяр боллоо. Манай ангийн Түдэвванчиг бид хоёр нэг сонин зүйл нээсэн нь чухамдаа хэрэг тарихын эхлэл байлаа. 5 сарын1-нд хийх юмаа олж ядсан бид хоёр нэгдлийн хашаагаар сэлгүүцэж явахдаа нөгөө олсон санаагаа хэрэгжүүлэн нарийхан хадаасаар нэгдлийн хашаанд байгаа шинэхэн тарктороос эхлээд дугуйны хийг нь хадаасаар хатган пис хийсэн дуу гаргах...Ингээд л явж байлаа. Зугаатай. Олсон санаандаа омойтооод л...Тэгтэл хэрэг мандав аа. Миний хамаатан Дундаа /Гомбожав/ жолооч бид хоёр руу чиглээд ирлээ дээ. Шууд л дагуулж аваад урд лагерьт байх Цэ багшийн руу явлаа. Явсаар захирлын гадаа хүрээд ирлээ дээ. Цэ багш улаан ява-аа засаад гадна аа.. Учрыг хэлээд үлдээлээ. Зогсож бай л гэлээ. Цэ багш мотоциклоо засаад л хаврын наранд нозоороод бид хоёр зогсоогоороо үе үе үүрэглэх шахлаа. Багш ч гэртээ орлоо. Бид хоёрыг ч мартсан бололтой. Сураггүй. Өдөржин өөрсдийгөө шийтгээд оройхон болсон хойно өөрсдөө байр руугаа явж билээ. Зээмээгийн шинэ тракторын нэг талын том дугуйны хий гарч хазгар эмгэн шиг юм болжээ. Тэр өдрөөс хойш Зээмээгээс айх нэг ажил нэмэгдлээ. Миний сумын "35 жил" нэгдэл баян байжээ. Өөр бусад баялагийг нь мэдэх биш. Нэгдэлтэй их ойртсон сонин түүхээ л ярьлаа шүү.
Хөххот 2019.01.10
Л.Мөнхтөр
Tweet
Санал болгох
2019/01/07 17:47
Багш нар ямар нохойд барьдаг мод уу?
2018/01/11 10:44
Nissan Pulsar маркийн машин Орхон голын мөсөнд цөмөрчээ
2017/10/23 12:36
“Бурхан” машинч
2016/05/07 18:21
Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын дарга Ц.Баянбилэг Г.Уянгаас өрөө нэхлээ
2016/04/05 10:02
Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам байгуулагдаж, даргаар нь Х.Баттулга сонгогджээ
Сэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан
Элтон Жон Монголд ирнэ
2026/06/29
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026/06/23
ЭЕШ: Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ заавал авчирна
2026/06/22
Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс авто зогсоолын төлбөр авахаа болино
2026/06/16
Хотхоны бохирын худгаас 4-5 сартай байж болзошгүй, 400 гр жинтэй ураг олджээ
2026/06/11
"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Тэлмүүн томилогдож ажлаа хүлээн авлаа
2026/06/09
Ерөнхий шүүгчийг 6 жилээр "зөвхөн нэг удаа" томилдог байх заалтыг хүчингүй болголоо
2026/06/03
Өмнөд Азийг хэт халалт нөмөрч, аюулын түвшин нэмэгдлээ
2026/05/25
Б.Зоригтбаяр: Эрдэнэтэд дөрвөн улирлын усан парк байгуулна
2026/05/19
Галт тэргээр аялахдаа бусдыг бухимдуулахгүй байх 7 энгийн соёл
2026/05/18
Өсвөрийн боксчдын Азийн аваргаас Ө.Сүлд мөнгөн медаль хүртлээ
2026/05/18
Ёкозүна Хошорюү бэртэж, башёг өнжихөөр боллоо
2026/05/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа
2026/05/08
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
2026/05/04
Зарим аймгаар цасан шуурга шуурна
2026/04/28
Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэв
2026/04/24
Персийн буланд хоёр мянга орчим хөлөг гацаад байна
2026/04/20
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранаас “тохиролцоо хийх” дохио ирсэн гэж мэдэгдэв
2026/04/16
Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг ингэж байгуулж байна
2026/04/15
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр
2026/04/15
Asia's got talent Mongolia vs Japan vs China vs Philippines
551623
Хүмүүст сөрөг мэдээлэл, мэдрэмжийг төрүүлдэг 23 биеийн хөдөлгөөн
212514
Уушгины хатгаа гэж юу вэ?
209501
Махлаг бүсгүйчүүд эргээд моодонд орж байна
208855
Шинжлэх ухаанд тайлбарлаж чадаагүй байгалийн сонин үзэгдлүүд
206846
Эмээ өвөө, эцэг эхтэйгээ ихэр мэт адилхан хүүхдүүд
206361
Витаминлаг өндөгний ороомог
206003
Үндэснийхээ хэв шинжийг агуулсан ЖИНХЭНЭ МОНГОЛ БРЭНД “MONPOWER”
205900
Miss World Mongolia 2015 тун удахгүй үндэсний ялагчаа тодруулах гэж байна
205594
Модон хонь жилийн засал
205219
50 сая төгрөгөөр өвс худалдаж авна
204992
Амар мэндийн чулуун жуух
204984
Идлэг шонхрыг хууль бусаар хил давуулахыг завджээ
204909
11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа
204884
Пакистан улс Save the Children байгууллагыг хаажээ
204582
ҮҮЛС БҮЖИГЛЭХ ЦАГААР...
204526
Хятад дэлхийн эдийн засагт аюул учруулж байна
204473
Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ
203110
ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ МӨРӨӨ ГАРГАХ ЗАН ҮЙЛ
119192
Нүцгэн хүүхэн /Эротик өгүүллэг/
56477
top
Default
chuhammn
css
gsnews