Будда ийн өгүүлжээ:
"Зам мөрийг хичээл сургуулиар эзэмших аргагүй. Чин зүрхээрээ л сэрж мэдэрвээс үнэний мөр болой.
Бусдыг зам мөрт орохыг хараад баясах аваас үлэмж зол буяныг хүртэнэ.”
"Энэхүү зол буян шамшигдах уу?” гэж нэгэн хувраг асуужээ.
Будда өгүүлсэн нь:
"Нэг бамбарын галаас хэчнээн ч хүн бамбараа асааж, ашиг тусыг хүртэж болно. Гал дөлөө хуваалцлаа гээд уг бамбар унтрахгүй, урьдын адил ноцсоор байна. Зам мөрийн зол буян ч түүнтэй адил болой.”