Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулсан юм.
Сануулахад, З.Пагмажав бол УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх бөгөөд тэрээр М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх байх үед нь хамтарч ажиллаж эхэлсэн байдаг. Гэвч 2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр түүнийг Тайвань улс руу Монгол Улстай холбоотой нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг гаргадаг байсан гэх асуудал дэгдэж улмаар хэд хэдэн шатны шүүхээр түүнийг ялласан юм.