|

Д.Дорлигжав, Д.Баатар нарыг сарын хугацаанд цагдан хорихоор боллоо

batdorj 2019/01/09 461 0

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорийн газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан "Рекат Монголиа " ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын "Эн Ар Ай” , "Пайонеринг интернешил "компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Мөн Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө "Рекат Монголиа " ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын " Эн Ар Ай” , "Пайонеринг интернешил "ХХК-иудаас  2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон

Мөн Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан "Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар  Т.Ганболдын " Эн Ар Ай” "Пайонеринг интернешил " ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорьжээ.

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top