Мөн Салхитын мөнгөний ордыг Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээр хамгаалуулах чиглэл өгсөн байна. Учир нь стратегийн ордуудыг хувийн хамгаалалт бус төрөөс хамгаалж байх нь зөв гэж үзжээ. Асгатын мөнгөний орд бол стратегийн орд газар. Өндөр уулын бүсэд, техникийн хүнд нөхцөлтэй байршилд оршдог орд учир ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай. Энэ бол тус орд эргэлтэд ороогүй өдийг хүрсэн үндсэн шалтгаануудын эхэнд бичигдэнэ. Үүнээс гадна ганц манайхаас хамаарахгүй том асуудал байсаар ирсэн. Ордыг ашиглах чиглэлд манайх Оросуудтай нийлэн анхаарч ирсэн баримтууд бий. Тухайлбал, Оросууд "Асгат” ордыг ашиглах зорилгоор Монгол, Оросын хил дээр Асгатын суурин гэж тосгоныг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл Засгийн газраас Асгат ордтой холбоотой анхаарал татсан шийдвэрийг гаргалаа.
З.Батхуяг