|

Ц.Элбэгдорж, З.Энхболд нар Н.Алтанхуягийг зовоосон гэнэ үү

batdorj 2018/12/12 663 0

Ерөнхий сайд  У.Хүрэлсүх Японд айлчлахаар мордож, Утаанбаатарчууд бид харин утаатай , хэрүүлтэй, эвлэрч чаддаггүй улс төрчдийн зодоонтойгоо дөрвөн уулынхаа дунд үлдэх нь ойлгомжтой боллоо. Улс орон гамшигийн байдалтай, улс төрчид нь ард иргэдээ хаяад аль эрт цайчихсан хүнлэг бус, муу цагийн зүү цохилж байгаа энэ үед, Ерөнхий сайд У.Хүрэлсэх Японд айлчлах тухайгаа, бас айлчлалын үр дүнгээ нэгд нэгэнгүй ард иргэддээ  ойлгуулахгүй бол арай л муухай харагдах гээд байдаг.

Муу дээр нь муухай, муухай дээр нь улцан гэдэг шиг  Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг шударга бусын хонгилын тухай хичээлээ түр орхиж ирээд, Цензүргүй "муухай" илэн далангүй ярьж орхив. Түүний ярианы агуулга МАН, эрх баригчдыг шүүмжлэх гэхээсээ илүү, "хуучин" МАНАН-гийн хууль бус шударга бус зүйлүүдийг  хууль, шүүхийнхэнтэй холбон хонгилоор дүрслэн ярьж байлаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нарын шударга бусын хонгил одоо хир нь үргэлжилж байгаа тухай дуулгаад, Ерөнхий сайд байхад нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд нар хамтран Засгийн газрыг нь унагаж, Ардчилсан намыг нь авч, хэрхэн "МАНАН"-гийн Засгийн газар байгуулж байсан тухай илэн далангүй ярьж орхив. Тэрээр энэ тухай өгүүлэхдээ У.Хүрэлсүхэд  Ерөнхийлөгч Х.Баттулга маш их тус болох хэрэгтэй.

Би чинь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд хоёрын эсрэг ганцаараа үзэж байлаа шүү дээ хэмээв.Тэр бас АН-ыг Эрдэнэтийн 49 хувийн нам болчихвий дээ гэж С.Эрдэнэд анхааруулан хэлж байсан боловч талаар өнгөрсөн тухайгаа харамсан өгүүлээд, шударга ёсны тэмцэлд АН-ын мянга мянган гишүүдээ нэгдэхэд бэлэн байхыг уриалсан юм. Алдаагүй хүн гэж байхгүйтэй адил, хуудуугүй яриа ч гэж үгүй бололтой. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ярианд ташаа ойлголт бас байсныг залруулах нь хэрэгтэй боловуу?

Тухайлбал тэрээр Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасагдсан овоолготой шороог орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан  баялаг болгож  яваа  Ачит Ихт компанийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой хэмээн эндүүрч явдаг бололтой. Эрдэнэтэд ийм төрлийн 12 овоолго бий. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүмүүс ч овоолготой шороог ашиглахаар хэдэнтээ зорьж яваад үр ашиггүй хэмээн орхиж байсныг нь мэдэх юм.

Тэрээр өчигдөр энэ тухайгаа ч тойруу байдлаар хэлээд авсан. Ямартай ч шударга бусын хонгилоор орж гарч үзсэн гэж өөрийгөө тодорхойлох энэ эрхэм, үе үеийн Ерөнхий сайдуудаас хийсэн бүтээснээрээ ялгарч, хэлэх ярих зүйлтэй явдаг нь үнэн. Харин тэр Ардчилсан намаа  "49-ийн нам" болсон  гээд хэлчихлээ шүү дээ. Энэ үнэн үү С.Эрдэнэ даргаа?

 mminfo.mn

 


Санал болгох

Сэтгэгдэл

top