|

ОСГОЛТ ХӨЛДӨЛТИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

munkhbat 2018/12/10 1337 0

ОСГОЛТ ХӨЛДӨЛТИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ

 

Хүйтний нөлөөллөөр биеийн арьс, гүний эдэд, эрхтэнд хэсэг газрын өөрчлөлт илрэхийг хөлдөлт гэнэ. Хүйтний нөлөөллөөр судас агшиж, цус урсахаа байж, бөлөн үүсч, эд эрхтэн тэжээлээ алдан үхэжнэ. Хөлдсөн үе мөч маш хүйтэн,өнгө нь цайж хатуурсан, мэдрэхүйн үйл ажиллагаа алдагдсан байна.

Хөлдөлт –үе шат

1.Арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс,улайж хавагнана.
2.Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайрсан байна.Цэврүү үүснэ.
3.Хөлдсөн хэсэгхүйтэн, эрс хатуурсан байна. Том, том цэврүүнүүд үүснэ. Арьс үхэжнэ.Өөх булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ. Спиртийн сорил сөрөг байна.
4.Яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ.Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ.

Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж

-Аажим дотроос нь гэсгээх – хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5–6 цагийн турш бүлээн жин тавих

-Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх–хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх

-Идэвхитэй аргаар бүлээн усанд гэсгээх–халуун устай ваннанд 30–45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байвал зохино.

-Эмнэлэгт хүргэнэ.

Урьдчилан сэргийлэлт

Нийгмийн зүгээс:сургалт сурталчилгаа, анхны тусламжийг зөв үзүүлж сурах, цаг алдалгүй эмнэлэгийн тусламжинд хандах зэрэг нь ач холбогдолтой. Түүнчлэн бүх нийтийн хамарсан архидалттай тэмцэх, эмзэг бүлгийн хүмүүсийн орон байрны нөхцөлийг сайжруулах, хүйтний улиралд аялал зугаалга, биеийн тамирын арга хэмжээг явуулахдаа сайтар бэлтгэл хангасан байх.

Хувь хүний зүгээс:дасан зохицох чадвараа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, хувцас хоолоо тохируулах, архи тамхи, мансууруулах хорт зуршлаас ангид байж ажил амьдралаа зөв зохион байгуулах нь чухал. Ялангуяа хүйтэн сэрүүн нөхцөлд удаан хугацаагаар ажиллахад гутлаа маш сайн тохируулаж өмсөх нь зүйтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

top