|

Тамхинаас гарах яагаад хэцүү байдаг вэ?

namuunaa 2015/06/24 822 0

 

 Судалгаагаар тамхинд донтсон хүмүүс тамхинаас гарах анхны оролдлого хийхэд эхний ээлжинд тэдний мэдэрдэг таашаал буурна, амьдралаас авдаг зарим баяр баяслыг огт мэдрэхгүй байх шинж тэмдэг илэрдэг.

 

Учир нь тэдний бие гэнэтийн никотины дутагдалд орсонтой холбоотой тамхинаас ялгардаг химийн бодисноос авдаг мэдрэмжийг авч чадахаа больдог.

 

Мэдээж никотин нь таны тархинд таашаал мэдэрч байгаа мэдрэмжийг бий болгодог. Энэ мэдрэмж нь зарим нэг тайвшруулах үйлчилгээтэй химийн бодистой ойролцоо үйлчилгээ юм.

 

Тамхинаас гарахад хэцүү байдаг хамгийн том шалтгаан бол тамхинаас гарсан өдрүүдэд тамхичин амьдралын баяр баясгалан, таашаалыг мэдрэх мэдрэмж нь доод түвшинд очдогтой шууд холбоотой юм. Ихэнх хүмүүс таашаал мэдрэхгүй хүнд хэцүү байдалтай байхыг тэсвэрлэж чаддаггүй. Тиймээс ихэнх нь буцаад тамхинд ордог.

 

Сайн мэдээ гэвэл тамхинаас үүдэлтэй энэ аз жаргал мэдрэхгүй байх нөлөө нь түр зуурийнх байдаг. Зарим нэг никотин орлуулагчид нь үүнийг дарж чадна. Тэгэхээр эхний долоо хоног мэдээж хамгийн хүнд. Үнэхээр хүнд байгаа бол никотин орлуулагчыг хэрэглээрэй. Никотинтой бохь болон чихэр хэрэглэж болно. Энэ нь таны аз жаргалаа алдсан мэдрэмжийг дарахад түр зууртай туслах болно.

 

Тамхи татдаггүй хүмүүс тамхинаас гарах яагаад хэцүү байдгийг гайхаад байдаг. Энгийн үед хүн болгон л аз жаргалыг мэдрэхийг хүсдэг түүндээ ч тэмүүлдэгтэй адил тамхи татдаг хүмүүсийн аз жаргалтай байдал нь тамхи татах үед бий болдогтой нягт холбоотой байна.

 

Та үнэхээр тамхинаас гарахыг хүсч байгаа бол зүгээр л гарчих. Түр зуурын мэдрэмжинд хөтлөгдөн амьд явах хором бүрээсээ хумслах хэрэггүй. Үнэхээр шийдсэн бол танд тийм ч хэцүү байхгүй. Харин хангалттай тэвчээр тэнхээ байхгүй бол тамхиныхаа никотины хэмжээг нь бууруулаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

top