|

“Эрдэнэс-Тавантолгой” ХК хувьцаагаа гадны зах зээлд борлуулах алхамаа хийж байна

batdorj 2018/11/24 432 0

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 23-ны өдөр буюу өнөөдөр ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох "Minex Eurasia”-д "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцож байна.

Тус чуулга уулзалтад Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахтай холбоотой танилцуулга илтгэл тавигдлаа. Minex Eurasia чуулга уулзалтыг жил бүр Английн Гадаад худалдааны яам зохион байгуулдаг. Уг чуулга уулзалтад Евроазийн /Зүүн болон Төв Европ, ОХУ, Төв Ази, Кавказ, Монгол/ 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид оролцож байна. Хуралдааны үеэр Лондонгийн хөрөнгийн бирж, Credit Suisse, Samruk-Kazyna Казакстаны баялгийн сан, AMED Funds групп, Visor Capital UK компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top