Ахимаг болон 35-аас дээш насны хүмүүсийн 75 хувь нь буйлны ямар нэгэн хэлбэрийн үрэвсэлтэй байдаг байна. Үүний улмаас 60 гаруй насандаа 40 хувь нь шүдгүй болдог. Шүдний гадаргад өнгөр суун удаан хугацаанд хадгалагдан хогц бий болдог. Энэ нь яваандаа буйл руу орж үрэвсүүлдэг байна. Хоол идсэний дараа буйл, шүдний завсраар наалдан үлдсэн үлдэгдэл, бактерийг арилгаж амны хөндийг цэвэрлэж байхгүй бол буйлыг үрэвсүүлж сулруулна. Үүний улмаас шүд суларч хооронд нь зай гарна. Энэ нь анхны шинж тэмдэг юм. Хоёр дахь шат нь буйлнаас идээ гарч хөндүүр болно. Улмаар шүд суларч унана. Буйлны үрэвсэлийг цаашид даамжирахаас өмнө дараах арга хэмжээг авч эдгээх боломжтой. Үүнд:
Шүдээ өдөрт 2-3 удаа сойздон сайтар цэвэрлэж байх. Шүдний мэргэжпийн эмчээр үе үе цэвэрлэгээ хийлгэж байх. Витамин С-г хүнсэндээ өргөн хэрэглэх нь буйлны үрэвсэлээс сэргийлэх чухал арга юм. Өдөрт 70 мг.-аар нийт 6 долоо хоногийн турш хэрэглэхэд буйлны өвчин эдгэрдэг байна.
• Гэрийн нөхцөлд арчлах арга Шүдний сойзоо норгоод сод юмуу давсанд дүрээд буйландаа жигд түрхээд хэсэг байлгасны дараа усаар зайлна. Энэ нь бактерийг устгаж буйлны өвчнөөс сэргийлнэ.