Америкийн нэрт дуучин Ленни Кравиц гадуур гарч, дэлгүүр хэсэхдээ сүрлэг том ноосон ороолттой явж олныг гайхшруулсан билээ. Тэгвэл түүнд айхтар ширүүн өрсөлдөгч гарч ирсэн бололтой.
Хэд хоногийн өмнө @itsmaysmemes хуудсан дээр үлэмж том өдөн хүрэмтэй Кендалл Женнерийн гэрэл зураг тавигдсан бөгөөд төд удалгүй энэ зургийг Францын Vogue сэтгүүл цахим хуудсан дээрээ байршуулж, дор нь "Өвөл ч ойрхон байна даа” гэсэн ёжтой үг бичсэн юм. Цахим сүлжээ хэрэглэгчид энэ зургийг хэд хоног хоорондоо илгээж, жинхэнэ онцлох сэдвээ болгоод амжсан байна.