|

Британид хүйтнээс "хамар хамгаалагч" буюу "хамравч" худалдаанд гарчээ

nomun 2018/10/24 955 0

 

Британид хүйтнээс "хамар хамгаалагч" буюу "хамравч" худалдаанд гарчээ

 

Британид хүйтнээс "хамар хамгаалагч" буюу "хамравч" худалдаанд гарчээ

 

Британид өвлийн цаг агаарт зориулсан хувцасны шинэ загвар гарсан нь ер бусын дүр төрх бий болгожээ. Тэр нь өвлийн цагт хамрыг хүйтэн болоод вирусээс хамгаалах учиртай "хамравч” буюу хамартай малгай шиг харагдах аж.

Nose Warmer компани Sally Steel-Jones-ийн бүтээсэн янз бүрийн бөс даавуун "хамар хамгаалагч" буюу "хамравч”-ийг санал болгож байгаа бөгөөд тэд хамар өвлийн хүйтэнд өртөхгүй гэж мэдэгджээ.

"Үнэхээр хүйтэн байсан 2009 онд хамар хөлдөх үед надад нэг санаа төрсөн" гэж Sally Steel-Jones-ийн Bored Panda хэлсэн байна. "Манай бизнес жижигхэн ч хамраа дулаан байлгахад тустай! хэмээн компанийн вэбсайтад бичжээ.

"Манай эзэн хамраа хөлдөөсөн таагүй явдал тохиолдсон цорын ганц хүн биш гэдгийг удалгүй ойлгосон. Тиймээс NOSE WARMER COMPANY компани төрсөн" гэжээ. Тус компани эзэн өөрийн сайтдаа "хамравч”-аа дэлхий даяар 10 ам.доллараар худалдана гэж мэдэгджээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top