Дэлхийн олон орны ресторанд алхан толгойт акулын сэрвээ, нурууны махыг давтан жижиглэж маш амтлаг шөл бэлтгэдэг учир мах нь нэлээд эрэлттэй байдаг аж. Гэхдээ хуулийнхан хээлтэй эм алхан толгойтыг авласан гэр бүлийн экспедицийг хуулийн дагуу шалгаж эхэлсний дараа Флоридагийн бүх загасчдад энэ төрлийн аварга загасыг хөнөөхийг хориглосон шийдвэр гаргажээ. Загасчид алхан толгойтыг нядалж байх үед инээлдэж, зарим нь үнэр, танарынх нь тухай ярьж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн нь олон зуун хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн байна. Загасчин Брачерын хийсэн дүрс бичлэгийг Youtube хуудаст 300 мянган хүн үзсэн төдийгүй ихэнх үзэгчид тэднийг хараан зүхэж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Хамгийн эмгэнэлтэй нь ийм төрлийн загас нэг удаа түрс шахахдаа 40 жилийг зарцуулах тохиолдол байдаг аж.