|

Арьсанд хамгийн хэрэгтэй чухал витаминууд

nomun 2018/10/17 939 0

 

Арьсанд хамгийн хэрэгтэй чухал витаминууд

 

Бие мах бодь витамины дутагдалд орох үед шаардлагатай витаминаа аваад уучихдаг. Үүний нэгэн адил арьс арчилгааны бүтээгдэхүүн өөртөө тодорхой хэмжээний хэрэгцээт амин дэмүүдыг агуулдаг байна. Витамин нь арьсыг чийгшүүлж, сэргээн, үрчлээг багасгаж, нүдний доорх харыг бууруулах зэрэг олон үйлчилгээтэй.

Арьсанд хамгийн сайн 5 витаминыг танилцуулж байна. Витамин бүр өөр өөр үйлчилгээтэй.

Vitamin E

Е витаминыг гоо сайханд хэрэглэх нь арьсанд олон төрлийн ашиг тустай. Арьсыг хөгшрүүлдэг чөлөөт радикалуудтай тэмцэх антиоксидантаар баялаг. Чөлөөт радикалууд нь тамхи татах агаарын бохирдол, нарны хэт ягаан туяанаас үүсдэг байна.

Е витаминыг томоохон сүпермаркет, эмий сангуудаас олж болно. Капсултай витаминаа зүүгээр цоолж доторх эссэнзийг нь нүүрэндээ шууд түрхэн хонуулаад өглөө нь угаана. Өнгөц үрчлээг тэнийлгэх гайхалтай үйлчилгээтэй.  Найрлагандаа Е витаминтай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс чийгшиж, үрчлээтэхээс сэргийлнэ.

Vitamin A

Ретинол хэмэх хөгшрөлтийн эсрэг сүпэр эдийг мэдэх үү? Тийм бол та А витаминыг ямар ид шидтэй зүйл болохыг мэдэх байх. А витамин нь арьсны эд эсийг хурдан хугацаанд төлжүүлж арьсны гадарга дээр шинэ эд эсийг гаргаж ирдэг. Арьсанд цочрол өгч болзошгүй учир арьс өнгөний эмчээс харшлах талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

А витамин хэрэглэснээр нарны туяанд арьс эмзэг болж эхэлдэг учир нарны тос давхар хэрэглэх шаардлагатай.

Хамгийн үр дүнтэй арга бол арьс өнгөний эмчээсээ зөвлөгөө авч байж А витаминыг хэрэглэ.

Vitamin K

Панда нүднээсээ салах хамгийн шилдэг зовхины тос хайж байгаа бол найрлагандаа витамин К агуулсан бүтээгдэхүүнийг сонго.

Нүдний доорх хөх нь олон шалтгааны улмаас үүсдэг. Нүдний эргэн тойрны арьс маш нимгэн өөрөөсөө тос ялгаруулдаггүй учир хамгийн түрүүнд үрчлээтдэг байна. Үүнээс салахын тулд тамхи татдаг бол тамхинаас гарч, сайн унтаж амран аль болох стрессдэхгүй байх хэрэгтэй.

Vitamin C

Ц витамин нь цитрусын жимсний төрөлд байдаг сүпер антиоксидант юм. Ихэвчлэн хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүний найрлаганд зайлшгүй байдаг. Ц витамин нь чөлөөт радикалуудтай тэмцэж хөгшрөлтийг удаашруудан арьсыг цайруулдаг.

Витамин Ц агуулсан бүтээгдэхүүн нь арьсыг өнгөлөг болгох ч наранд арьсыг амархан борлуулах талтай. Иймээс оой унтахын өмнө түрхдэг серум болон чийгшүүлэгчийг хэрэглэвэл тохиромжтой.

Vitamin B

В витамин нь хөгшрөлтийн толбо үүсэж буй болон хуурай арьсанд илүү тохиромжтой. В витамин агуулсан бүтээглэхүүн хэрэглэснээр арьсны өнгө сэргэж, батгыг эдгээдэг.

Мөн шошгон дээр B-3, B-5, B-6 B-12, гэх мэт В витамины төрлүүд бичигдсэн байдаг.


Санал болгох

Сэтгэгдэл

top