|

Нимбэг ашиглан үхэжсэн арьсаа сэргээж, толбоо арилгах арга

nomun 2018/10/09 745 0
 

Нимбэг ашиглан үхэжсэн арьсаа сэргээж, толбоо арилгах арга

 

Нимбэг бол дэлхийн хамгийн хэрэгтэй, ашигтай, эрүүл жимс юм.  Антиоксидант, витамин С зэрэг олон амин дэмүүд агуулдаг бөгөөд таны арьсны эрүүл мэндийг сайжруулдаг, үхэцсэн арьсыг арилгаж, арьсан дээр үүссэн сэвх толбыг арилгадаг. Энд тун энгийн 3 аргыг хуваалцаж байна. 
1. Нимбэгний шүүс ашиглах 

Цэвэрхэн саванд нимбэгний шүүсийг шахаж гаргаад хөвөнд шингээгээд нүүрэндээ тавина. Батгийг хатаах зорилгоор хэрэглэнэ. Тиймээс батгатай хэсэгт тавиад хаттал нь байлгана. Дараа нь бүлээн усаар нүүрээ цэвэрлээд цэвэрхэн зөөлөн алчуураар арчина. Өдөрт 2-3 удаа давтан хийвэл үр дүн нь хурдан гарна. 

2. Хэрчим 

Нимбэгээ нимгэн нимгэн хэрчээд нүүрэндээ тавьж өгнө. 2-3 минут болоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Мөн шүүсийг нь шахаад  зөгийн бал болон цагаан будааны шүүс хийгээд сайтар холиод нүүрэндээ маск тавьж хэрэглэвэл сэвх бүдгэрч, арьс цайрна. 


3. Өндөгний цагаан болон нимбэгний маск 

Өндгөө хагалаад цагаан, шарыг нь ялган авна. Өндөгний цагаан дээрээ 2 халбага нимбэгний шүүс хийгээд сайтар холион. Дараа нь 3 хэсэг хуваан түрхэх бөгөөд эхний хэсгийг түрхээд хатсаны дараа дахин нэмж түрхэх, дахин хатсаны дараа үлдсэн 3 дахь хэсгээ түрхээрэй. Арьсны өнгө сэргэнэ. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 


Санал болгох

Сэтгэгдэл

top