|

Өнөөдрөөс сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахгүй

nomun 2018/10/01 867 0

Өнөөдрөөс сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахгүй

 

Засгийн газрын есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нээлттэй. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг байна.

Багш нарын утас нээлттэй тул яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Хичээл, цэцэрлэг тарах үед ухаалаг утас, түүнтэй адилтгах төхөөрөмж нээлттэй. Цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд эерэг нөлөө үзүүлдэг нь Лондонгийн их сургуулийн судалгаагаар тогтоогдсон байдаг аж.


Санал болгох

Сэтгэгдэл

top