|

Ядаргаатай тэмцэхэд туслах шилдэг 5 хүнс

nomun 2018/09/24 785 0

Ядаргаатай тэмцэхэд туслах шилдэг 5 хүнс

 

Ядаргаа нь нойрмоглох эсвэл сулбайх зэрэг нэр томьёогоороо алдаршсан буюу биеийн ерөнхий ядаргаа илэрч байхад ашиглагдах нэр томьёо юм. Ядаргаа нь бие махбодь болон оюун ухааных байж болно. Ядрах мэдрэмж – зөвхөн нойрмоглох мэдрэмж биш юм. Гэсэн хэдий ч нойрмоглоод байгаа нь ядаргааны шинж тэмдэг байж болох ажээ. АНУ-ын эрүүл мэндийг хамгаалах үндэсний институтийн хийсэн мэдээллээс харахад, 5 хүн тутмын 1 нь ядаргаатай байх бөгөөд энэ нь өдөр тутмын амьдралд нь саад болдог байна. Үүнээс гадна эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол ядаргаанд илүү их ордог ажээ.

 

Амьдралын зарим нэг хэв маяг, анагаахын нөхцөл байдал эсвэл сэтгэл санааны асуудал нь ядаргаанд хүргэнэ. Амьдралын хэв маягийн зарим нэг хүчин зүйл нь энэ асуудалд хүргэж байгаагаас дурдвал архидалт, кофеин хэтрүүлэн хэрэглэх, дутуу болон муу нойр, хоолны эрүүл бус дэглэм ордог байна. Мөн сэтгэл зүйн эрүүл мэнд буюу жишээ нь депресс, уй гашуу, стресс, сэтгэл тавгүйрэх зэрэг нь ядаргаанд хүргэдэг ажээ. Мөн анагаахын тодорхой нөхцөл байдал ч хүнийг ядаргаанд оруулж байна, жишээ нь, бөөрний дутагдал, цус багадалт, хавдар, бөөрний өвчлөл, зүрх, бамбай булчирхайн өвчлөлүүд, өөхлөлт, хурхиралт, чихрийн шижин зэрэг хамаарна.

Ядаргааны үндсэн шинж тэмдэг нь биеийн болон оюуны хөдөлмөрийн дараа бие суларч байгаагаар илэрдэг. Зарим нэг шинж тэмдгүүд нь булчингаар өвдөх, сонирхол буурах, анхаарал сулрах, толгой эргэх, толгой өвдөх, аливаад дургүйцэл хүрэх, хоолны дуршил буурах, уур уцаартай болох эсвэл эрч хүчээр дутагдах байдлаар илэрнэ. Таны ядаргаа биеийн эсвэл оюун ухааных, мөн сэтгэл санааны ачаалалтай холбоотой эсэх нь хамаагүй та ядаргаатай зарим нэг хүнсний бүтээгдэхүүний тусламжтайгаар тэмцэж чадна. Бидний дурдах хүнсний бүтээгдэхүүн нь бие махбодийг шим тэжээлээр хангах юм, жишээ нь уураг, өөх тос, хүнд нүүрс ус төдийгүй амин дэм, эрдэс бодисоор хангаж ядаргаатай тэмцэхэд туслах ажээ.

Ядаргаатай тэмцэхэд туслах шилдэг 5 хүнс

1. Гадил

Гадил нь их хэмжээний кали агуулдаг бөгөөд энэ нь бие махбодид эрч хүч бий болоход тусалдаг бодис юм. Үүнээс гадна гадил нь шим тэжээлтэй бодис ихээр агуулдаг жишээ нь В бүлгийн болон С амин дэм, тосны хүчил болох омега 3, тосны хүчил омега-6, ширхэглэг, нүүрс ус зэрэг нь ядаргаатай тэмцэхэд тусална. Мөн шингэний дутагдалд орохоос урьдчилан сэргийлдэг ажээ. Үүнээс гадна гадилд сахароз, фруктоз болон глюкоз гэх байгалийн гаралтай сахар агуулагддаг тул эрч хүч богино хугацаанд сэлбэгдэхэд нөлөөлнө. Өдөрт 1-2 ширхэг гадил тогтмол идэж заншаарай. Мөн гадилаар амтат коктейл бэлдэж ууж болно. Коктейль нь бие махбодийг шингэнээр нөхөж эрч хүчээр сэлбэх ажээ.

2. Ногоон цай

Аяга ногоон цай ч гэсэн ядаргаатай тэмцэх чадалтай, ялангуяа ажлын ядаргааг давж гарахад өндөр нөлөө үзүүлнэ. Ногоон цай нь полифен агуулах тул стресстэй тэмцдэг, эрч хүчээр ч сэлбэнэ. Мөн оюуны хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлдэг байна. Ногоон цайнд бодисын солилцоог идэвхжүүлэх бодис агуулж байгааг судалгаагаар баталсан.

3. Хулууны үр

Хулууны үр нь – ядаргаатай тэмцэх маш үр дүнтэй арга юм. Уг үр нь сайн чанарын уураг, тосны хүчил болох эрүүл омега 3, В1, В2, В5, В6 амин дэм ихээр агуулдаг байна. Эдгээрээс гадна марганец, магни, фосфор, төмөр, зэс зэрэг эрдэс бодисын агууламж өндөртэй. Энэ бүх шим тэжээлтэй бодисууд нь дархлааны системийг бэхжүүлэх, эрч хүчээр хангаж ядаргаатай тэмцэхэд тусална. Хулууны үрд агуулагдах триптофан нь сэтгэл санааны ядаргаатай үр дүнтэй тэмцдэг болохыг судалгаагаар баталжээ. Мөн нойрны чанарыг сайжруулж биеийн ядаргааг багасгана.

4. Овьёосны гурил

Ядаргаатай тэмцэхэд маш тохиромжтой хүнс бол овьёос. Овьёос нь чанартай нүүрс ус агуулдаг бөгөөд өдрийн турш бидний тархины шатахуун болж өгдөг. Үүнээс гадна уураг, магни, фосфор болон В1 зэрэг амин дэмээр баялаг тул биеийн эрч хүчийг нэмэгдүүлж өгдөг ажээ. 5. Тараг Тараганд агуулагдах уураг, нүүрс ус болон эрүүл пробиотик нь ядаргаатай тэмцэхэд тусалдаг байна. Хүний бие таргийг хатуу хоолноос хурдан боловсруулж шингээдэг тул хурдан эрч хүч болно. Пробиотик нь архаг ядаргааны шинж тэмдэгтэй үр дүнтэй тэмцэнэ. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top