|

Хүүхдэд хавдар үүсгэж болзошгүй зүйлс

nomun 2018/09/21 537 0

 

 

 

Газар доорхи граж руу хүүхдээ бүү авч ор


 

Аж үйлдвэрийн хорт хий, утаа, машины яндангийн утаа, айл гэрүүдийн түлээ түлшний утаа, асфальтан зам халуунд халах үед ялгарах хий болон ахуйн цэвэрлэгээний химийн бодисууд зэрэг нь бүгд хортой бөгөөд зарим нь бүр хавдар үүсгэж ч болзошгүй. Иймд эцэг эхчүүд хүүхдээ машины яндангаас гарах утаа, хийнээс хол байлгаж, машин олноор байрлах газар доорхи граж зэрэгт оруулахгүй байх хэрэгтэй.


 Байрандаа засвар хийхдээ хиймэл аргаар боловсруулсан материалаас татгалзаарай


 

Амьдран буй орчны бохирдол нь хүүхдэд цусны цагаан бөөмний огцом өвчлөлийг үүсгэж, хүүхэд багтрах, ой ухаан муудах зэрэг аюултай. Бээжингийн хүүхдийн эмнэлгээс 2001 онд хийсэн судалгаагаар цусны цагаан бөөмний өвчтэй хүүхдүүдийн 90 хувь нь сүүлийн хагас жилийн хугацаанд гэртээ засвар хийсэн айлын хүүхдүүд байжээ. Өрөө тасалгааны бохирдолд нийлмэл материалууд, будаг, эмульс, цавуу зэргээс ялгарах формалдегид, метилин, метилбензин, диметилбензин фенилэтилен зэрэг орно. Иймд гэр орноо засвар хийхдээ чанартай материал авах ба хиймэл аргаар боловсруулсан материал аль болох авахгүй байх, хүүхдийн өрөөний тавилгуудыг цэвэр модоор хийснийг авахыг чухалчлаарай. Засвар хийж дуусаад нэг сарын хугацаанд салхи оруулан хүлээзнээд нүүж орвол зохистой. Мөн нүүж ороод хорт утаануудын өөртөө шингээх төрлийн цэцэг ургамал гэртээ тарьвал нэн сайн.


Хуванцар аяга тавганд халуун хоол цай хийж болохгүй


 

Хуванцар угж, аяга мэтийг худалдан авахын өмнө ёроол дээр нь байгаа дахин боловсруулсныг илтгэх гурвалжин тэмдэглэгээг хар. Гурвалжин доторх тоо нь 1-7 зэрэг байдаг. Ихэнх нь халуунд тэсвэргүй байдаг бол 5 гэсэн тэмдэгтэй нь бичил долгионы зууханд буюу 130 градуст халааж болохыг илтгэдэг. Харин дийлэнх савнуудын таг нь тунгалагдуу, 7 гэсэн тэмдэглээстэй нь халуунд тэсвэргүй байдаг. Тиймээс иймэрхүү савнуудад хоолыг нь халаах, халуун зүйл хийхээс зайлсхий.


Хүүхдийн хувцас


-Хүүхдэд цайруулсан, хатуу цардсан зурагтай хувцас аль болох авахгүй байх.

-Хувцас худалдаж авахдаа эхлээд сайн үнэрлэж үз.

-Гэрийн тавилгын дэлгүүрийн үнэр шиг мэдрэгдвэл бүү ав.

-Шинэ хувцсыг 10 минут цэвэр усанд булхаад дахин цэвэр усаар зайлаад наранд сайн дэлгэж хатаагаад өмсүүлэх хэрэгтэй.


Хүүхдийн тоглоом


 

Хүүхдийн тоглоомонд тугалга агуулагдсан байдаг. Энэ нь тоглоомыг илүү бат бөх болгох зорилготой. Тугалга нь төв мэдрэлийн системийн өсөлт хөгжилд хортой нь нэгэнт батлагдсан. Тиймээс та тоглоомонд агуулагдах тугалга стандартаас хэтрээгүй найдвартай дэлгүүрээс чанартай тоглоом авах, чанарын тэмдгийг нь шалгах, хэдэн настай хүүхдэд тохирох, хэрэглэхийн өмнө угаах арчих тухай зааврыг нь эхлээд сайн унших хэрэгтэй.


Санал болгох

Сэтгэгдэл

top