|

Сүрьеэ үхэлд хүргэдэг хамгийн аюултай халдварт өвчин

nomun 2018/09/20 666 0

 

Сүрьеэ үхэлд хүргэдэг хамгийн аюултай халдварт өвчин

Хэдийгээр нас баралтын тоо нь буурсан боловч сүрьеэ өвчин үхэлд хүргэдэг хамгийн аюултай халдварт өвчин хэвээр байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тайлан мэдээнд дурджээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, 2000 оноос хойш энэ халдварт өвчнөөр нас барах 54 сая тохиолдлоос урьдчилан сэргийлж чадсан боловч улс орнууд сүрьеэ өвчинтэй хангалтгүй тэмцэж байна. 2017 онд сүрьеэ өвчний халдварыг 10 сая хүн авч, 1,6 сая нь нас баржээ.

Улс үндэстэн болорд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг эмч нар дахин уриалсан байна.

Халдвар авсан уг өвчний гол эм болохрифампицинд дарагдахгүй болдог сүрьеэгийн тэсвэртэй үе нь гол асуудлуудыг нэг болоод байгаад эмч нар санаа зовинож байгаа аж. Үүнээс гадна, олон орны эрх баригчид уг өвчинтэй тэмцэхэд хангалттай хөрөнгө мөнгө гаргахгүй байна. ДЭМБ-ын тооцоолсноор, 2018 онд сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 3 тэрбум 5 сая ам.доллар шаардлагатай бөгөөд энэ тоо 2022 он хүртэл хоёр дахин өсч магадгүй байгаа аж.



Санал болгох

Сэтгэгдэл

top