Б.Намуун Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр дахь гэргий болох Ц.Энхтуяагаас төрсөн ууган охин нь юм. Тэрбээр гадаад дотоодын уулзалтад аавыгаа даган явсаар "Тэргүүн охин” хэмээх нэрийг зүүсэн.
Түүнийг хамгийн сүүлд Их Аварга Асашёорюү Дагвадоржтой дэр нэгтгэх гэж байгаа тухай шуум нисэлдэх болсон ч тэд үүнийг үгүйсгэсэн. Их Аварга өөр бүсгүйтэй дэр нэгтгэх гэж буй тухайгаа олонд албан ёсоор мэдэгдсэн ч түүний сүйт бүсгүйг модель нэгэн гэхээс өөр мэдээлэл цацагдаагүй байгаа.
Харин Б.Намуун "Оюуны ундраа” группийн бэр болж О.Тэнүүний хүүхдийг төрүүлсэн ажээ. Америк улсад амаржин бүл нэмсэн тэрбээр ийн хоёр дахь амьдралаа нам гүмхэн эхлүүлээд буй бөгөөд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга хөл нь газар хүрэхгүй хөөрч яваа сурагтай.