|

ОРХОН АЙМАГ ОХУ, БНХАУ, ИРАН ЗЭРЭГ ОРОНД МАХ ЭКПОРТОЛНО

zulaa 2018/08/27 919 0

ОРХОН АЙМАГ ОХУ, БНХАУ, ИРАН ЗЭРЭГ ОРОНД МАХ ЭКПОРТОЛНО

 

Орхон аймаг энэ жил ОХУ, БНХАУ, Иран зэрэг оронд 4000 тн мах экспортлохоор болжээ. Тодруулбал, тус аймгийн "Эрмийт” ХХК 50 мянган бог, 10 мянган бод мал төхөөрч, 1000 тн адууны махыг ОХУ-руу экспортолно. Мөн тус компани аймгийн махны нөөцөд 500 тонн-ыг бэлтгэхээр гэрээ байгуулсан байна.

 

Харин "Эрдэнэт мах маркет” ХХК энэ онд 30 мянган толгой мал төхөөрч, 500 тн-ыг Иран улсад нийлүүлэх ба аймгийн нөөцийн мах нийлүүлэлтэд зориулж 10 мянган тонн үхрийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэхээр болсон байна. "Монгема” ХХК  20 мянган толгой мал төхөөрч, 1590 тн адууны махыг ОХУ-д экспортолно.

"Жаргалант мах маркет” ХХК 25 мянган толгой мал төхөөрч 1000 тн адууны махыг БНХАУ-д нийлүүлэх аж. Ирэх оны хаврын нөөцийн мах бэлтгэлийг дөрвөн аж ахуйн нэгж гүйцэтгэхийг албаныхан мэдээлж байна.

 

Б.Лхам


Санал болгох

Сэтгэгдэл

top