|

Өтгөн байнга хатдаг бол амархан хөгширнө

munkhod 2015/06/16 859 0

Өтгөн байнга хатдаг бол амархан хөгширнө

 

Өтгөн байнга эсвэл давтамжтай хатах нь арьсны гоо сайханд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс идэж буй хоол, хүнсэндээ тоомжиргүй хандах хэрэггүй.

Бие организмд хуримтлагдсан хорт бодисууд хугацаандаа гарахгүй дотор эрхтэнд хямрал үүсгэж, арьсыг гэмтээх үндэс болдог. Тиймээс эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг хүн бүр өтгөн хаталтаас сэргийлэх хэрэгтэй.
Өглөөний цай ундаа тогтмол ууж байх хэрэгтэй. Гэхдээ өлөн элгэн дээрээ хар чавганы ханд, зөгийн балтай буцалсан ус зэргийг хэрэглэвэл нэн сайн. Энэ нь өтгөнийг саадгүй гадагшлуулахадтустай.

Хоолны дэглэм сахих. Хоолонд голчлон ногоо, жимс, хар талх зэрэг ислэг ихтэй бүтээгдэхүүн түлхүү хэрэглэ. Мах бага хэрэглэж, чавга, байцаа, лууван, хар талх, цайны жигнэмэг, ногооны зууш сайн ид.

Дасгал хийх. Хэвийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгал хийснээр хэвлийн булчин сайн хөгжиж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.

Иллэг хийх. Хэвлийн баруун доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан иллэгийг өдөрт хэд хэдэн удаа хийх нь тохиромжтой. Харин бургуй тавихад шамбарамтай бол болгоомжтой хандаарай.

Бургуйг наранцэцгийн тос, давстай юм уу буцалсан бүлээн усаар тавьж болно. Өглөө өлөн элгэн дээрээ тавих нь сайн. Сануулахад бургуйд хэт дурлах хэрэггүй. Бургуйг тогтмол давтамжтай хийгээд дасчихвал өтгөн гадагшлуулах биологийн, хэвийн явц алдагдаж болзошгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

top