|

ХҮНДЭТ ДОНОРУУДЫН АЧААР ЭНЭ ОНД 11 ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ

zulaa 2018/06/18 761 0
 

ХҮНДЭТ ДОНОРУУДЫН АЧААР ЭНЭ ОНД 11 ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ

 

Орхон/МОНЦАМЭ/ "Дэлхийн Донорын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ хүндэт доноруудаа шагнаж, тэднийг алдаршуулах, цусаа бэлэглэх ач тусын талаар олон нийтэд мэдээлэл өглөө. 
Орхон аймагт өнгөрсөн жил 500 донороос давхардсан тоогоор 600 удаа цус авчээ. Харин энэ оны эхний таван сарын байдлаар 200 донор 250 удаа цусаа өгсөн байна. Ингэснээр тус аймгийн "Цусны салбар төв” –ийн нөөц таван жилийн өмнөхтэй харьцуулахад  тав дахин их болжээ.  
Уг нөөцийг бүрдүүлсэн идэвхтэн, хүндэт доноруудын гавьяагаар энэ оны эхний таван сарын байдлаар 130 нэгж сийвэнгээр  11 хүний алтан амийг аварсан байна.
 
Орхон аймгийн БОЭТ-ийн "Цусны салбар төв” нь энэ онд тоног,  төхөөрөмжөө шинэчилж Азийн хөгжлийн банкны зээлээр цус, цусан бүтээгдэхүүнийг хадгалах 80 литрийн багтаамжтай хөлдөөгч, хөргөгч тус бүр  хоёр, 400 сая төгрөгийн 32 нэр төрлийн аппарат тоног төхөөрөмж авчээ.  
 
"Цусны салбар төв”-д бүртгэлтэй нийт 700 гаруй донор байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар тус төвд 150 нэгж хөлдүү сийвэн байгаа нь гурван  сарын хэрэгцээ, улаан эс 40 нэгж байгаа нь 21 хоногийн нөөц гэнэ.
  
Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top