|

Зам тээврийн сайд асан Д.Ганбат 26 тэрбумаар улсыг хохироож, актлагдсан вагон оруулж иржээ

saikhnaa 2018/06/08 1395 0

Зам тээврийн сайд асан Д.Ганбат 26 тэрбумаар улсыг хохироож, актлагдсан вагон оруулж иржээ

Монгол Улсын Зам Тээврийн Хөгжлийн дэд сайд, "УБТЗ” ХНН-ийн хамтарсан зөвлөлийн Монгол талын дарга Б.Цогтгэрэлийн тушаалаар  26 тэрбумаар актлагдсан 1000 вагон ОХУ-аас оруулж ирэхээр гэрээ хийгдэж, Монгол Улсыг хохироосон талаар яригдах болсон билээ. Энэ бүхэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийж, ийм хариуцлаггүй явдал болсныг хүлээн зөвшөөрчээ.

Тодруулбал тэрээр: "Актлагдсан 1000  вагон орж ирсэн үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-даа ашиглагдах боломжгүй гэж үзсэн вагонуудыг оруулж ирсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь дэд сайдын хийсэн ажил гэхээсээ илүү тухайн үеийнх нь сайдын шийдвэр. Дэд сайд Монгол талаа л тэнд төлөөлж очиж байгаа. Эндээс удирдамжийг сайд шууд байдлаар төлөөлдөг. Төрийн өмч гэдэг утгаараа сайд нь нэг ёсондоо хувь эзэмшигч болчихдог. Тиймээс сайд л бүх удирдамжийг өгнө. Тэгэхээр актлагдсан 1000 вагон авсан асуудал Б.Цогтгэрэлд биш Д.Ганбатад хамаарна. Б.Цогтгэрэлд энэ салбарт удаагүй, арга барил нь дутмаг зэрэг алдаа дутагдлууд байгаа. Үүнийг нь засаад л ажиллаж байгаа" хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Өөрөөр хэлбэл Зам Тээврийн Хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өмнөх сайд Д.Ганбатынхаа хариуцлагагүй үйлдлийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
 
Х.Онон

http://www.zuv.mn/page/newsmore/18878

Санал болгох

Сэтгэгдэл

top