|

ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

saikhnaa 2018/04/06 855 0

ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу "Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Тэрхүү тогтоолын төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу "Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй хэмээн удаа дараа хэлсэн байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл

top