|

ГАДНА ХАЯГАА ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР БИЧСЭН БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛНА

zulaa 2018/03/20 427 0

ГАДНА ХАЯГАА ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР БИЧСЭН БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛНА

 

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн "Хэлний бодлогын салбар зөвлөл”-өөс ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна хаягаа кирилл болон үндэсний бичгээр хослуулж бичихийг уриаллаа.

Тус зөвлөл өнгөрсөн онд 995 байгууллагад судалгаа хийхэд ердөө 47 нь гадна хаягаа кирилл болон үндэсний бичгээр бичсэн байна. Үүнээс Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Төрийн архив хаягаа үндэсний бичгээр гаргацтай, том бичсэн байжээ.
Иймд салбар зөвлөлөөс "Монгол хэлний тухай” хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг албан байгууллагуудад хүргүүлж идэвх, санаачилгатай ажилласныг нь шагнаж, урамшуулна гэлээ. Үүнийг "Хуулиа дээдэлж, хэл соёлоо хамгаалж, хөгжүүлье” аяны хүрээнд хийх гэнэ. Аян энэ сарын 20-оос есдүгээр сарын нэгэн хүртэл хэрэгжинэ. 
Б.Оюун-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

top