|

"Монголчуудын сарын дундаж цалин нэг сая төгрөг байна" гэв

saikhnaa 2018/03/13 719 0

 

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2018.03.13/ Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний хоёрдугаар сарын нөхцөл байдлыг танилцууллаа.

Дундаж цалинг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн боловсруулдаг. Уг тайланд 2017 оны 4 дүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.

Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.5 (1.2%) мянгаар, ажиллагчид/даатгуулагчид 7.7 (1.3%) мянгаар тус тус нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 822.2 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 934.7 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 (10.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 (8.7%) мянган төгрөгөөр өссөн байна.

http://www.bataar.mn/10067258

Санал болгох

Сэтгэгдэл

top