"Пёнчан-2018"
Паралимпийн өвлийн XII наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах үйл
ажиллагаа өнөөдөр Улаанбаатар зочид буудлын "Хар хорин” танхимд боллоо.
Бүгд Найрамдах Солонгос улсын Пёнчан хотноо өвлийн XII наадам 2018 оны 03 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Уг тэмцээнд манай орноос Пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний спортын мастер Батмөнх овогтой Ганболд оролцхоор боллоо. Гүйлтийн цанын 20 км, 10 км, 1 км, зайд манай тамирчин уралдах юм. Тус арга хэмжээг нээж Монголын Үндэсний Паралимпийн Хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү үг хэлсэн бол түүний дараа Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын дэд сайд Ё.Отгонбаяр Монгол улсын төрийн далбааг "Пёнчан-2018” Монголын Багийн ахлагч Д.Рэнчинхандад гардуулж, төрийн далбааг Монгол улсын тугч Пара гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Ганболдод гардуулан өглөө. Пёнчан-2018” Паралимпийн өвлийн наадамд оролцох Монгол улсын багт:
Д.Ренчинханд – Монгол улсын "Пёнчан-2018” Өвлийн Паралимпийн XII наадмын баг тамирчдын багийн ахлагч, Монголын Пара цанын холбооны ерөнхийлөгч
Б.Ганболд –Пара гүйлтийн цаны үндэсний шигшээ багийн тамирчин
Ж.Дашдондог –Пара цанын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
Н.Сандагдорж –Пара цанын үндэсний шигшээ багийн цаны тосолгооны дасгалжуулагч
Ш.Болормаа –Монголын багийн эмч