|

Урт наслахад дасгал хөдөлгөөн биш, хатуу ундаа илүү тус болдгийг тогтоожээ

saikhnaa 2018/02/20 929 0

Урт наслахад дасгал хөдөлгөөн биш, хатуу ундаа илүү тус болдгийг тогтоожээ

Калифорний их сургуулийн неврологич Клаудиа Кавас 2003 оноос хойш хийсэн судалгааныхаа дүгнэлтийг саяхан танилцуулжээ. Түүний баг 90-ээс дээш настай 1,700 хүний өдөр тутмын амьдралын хэв маяг наслалтанд нь хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.

Ингэхэд өдөрт дунджаар хоёр аяга шар айраг, дарс зэргийг уух хэвшилтэй хүмүүсийн эрт нас барах эрсдэл 18 хувиар буурч байжээ. Харин өдөрт 15-45 минут дасгал хийх дадалтай хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 11 хувь байсан гэнэ.

"Би үүнийг тодорхой тайлбарлаж чадахгүй ч тохируулж уух нь урт наслуулдагт би хатуу итгэж байна” гэж Кавас өнгөрсөн долоо хоногт Техасын Остинд болсон Америкийн шинжлэх ухааны жил тутмын чуулган дээр хэлжээ.

Урт наслалтад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь биеийн жин болохыг судалгаагаар мөн баталсан байна. Тухайлбал тарган биш, бага зэрэг илүү жинтэй байх нь эрт нас барах эрсдлийг 3 хувиар бууруулж байжээ.

Кавас үүнийг "Залуу байхад туранхай байх нь сайн боловч хөгшрөх үед муу нөлөөтэй” гэж тайлбарласан байна.

Мөн өдөрт хоёр цагийг сонирхдог зүйлдээ зарцуулдаг хүмүүсийн эрт нас барах эрсдэл 21 хувиар буурч байсан бол өдөрт хоёр аяга кофе уудаг бол энэ эрсдэл 10 хувиар буурч байсан гэнэ.

Цаашид уг судалгааг хүмүүсийн генитэй холбон үргэлжлүүлэх хэрэгтэй байгааг Кавас илтгэлдээ онцолжээ.

Эх сурвалж: Associated Press

Санал болгох

Сэтгэгдэл

top