|

"Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

zulaa 2017/11/27 949 0

 

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу 12 сарын 03-ны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион явуулж ирсэн билээ.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19-р тогтоолоор баталсан "Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-д суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын төвшинг 100%-д хүргэнэ, "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 4-р бүлгийн 14.1.3-т бүх шатны боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох, мэргэжил эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх; 14.1.4. хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулах, мөн "ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-т Иргэд амьдрах чадвараа дээшлүүлэхийн тулд өөрийн хэрэгцээ, авьяас сонирхолд тохирсон, үр ашигтай, чөлөөтэй, бүрэн хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай, техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын мэдлэг, хандлага, чадвар эзэмших таатай орчныг бүрдүүлнэ хэмээн эрхэм зорилгоо тодорхойлж, 4.4.4-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжлийн боловсрол, сургалтад тэгш хамруулах боломжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг.

Үүний тулд Политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оршин суугаа газартаа мэргэжлийн боловсролд хамрагдах бололцоог олгох хэрэгцээ шаардлага байгаа юм. Дээрх эрх зүйн бичиг баримтуудад тусгагдсан эрх зүйн заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль нь "Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй” сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй оюутан, суралцагчидтай ажилладаг сургалтын байгууллагын арга зүйч, нийгмийн ажилтнуудад зориулж тус сургалтыг зохион байгуулсан юм.

Улаанбаатарын бүсийн МСҮТ, Политехник, коллежүүдийн арга зүйч, нийгмийн ажилтан нийт 50 хүнийг хамруулсан тус сургалтаар: хөгжлийн бэрхшээлийн талаарх түүхэн ойлголт, хандлага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш хамруулан сургах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй, мэргэжлийн сургалтад тулгарч байгаа саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, сонсголын бэрхшээлтэй иргэдийн хос хэл, хос соёлын тухай мэдлэг, ойлголт өгсөн үр өгөөжтэй сайхан сургалт боллоо.

 

СЗСҮТ-ийн МБУЧОС-ийн хамт олонд цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

 

"Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа
"Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа
"Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчидтай ажиллах арга зүй" сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа


Санал болгох

Сэтгэгдэл

top