|

Амьдралаа өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ? /ЗУРХАЙ/ Нийтлэлийг уншихад НЭГЖ, ДАТА унахгүй

saikhnaa 2017/11/27 794 0

Амьдралаа өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ? /ЗУРХАЙ/ Нийтлэлийг уншихад НЭГЖ, ДАТА унахгүй

Амьдралаа болон өөрийгөө өөрчлөхөд хэзээ ч оройтно гэж үгүй. Хүн өөрийгөө үргэлж өөрчилж, хэв маягаа эвдэн, шинийг эрэлхийлж байх хэрэгтэй. Бид энэхүү нийтлэлдээ ордуудын зан ааш, ирэх жилийн зурхайг харгалзан үзэж, тэдний ямар өөрчлөлт хийж чадвал амьдрал нь илүү сайхан болохыг өгүүлэх болно. Та ирэх онд өөрийгөө илүү сайн сайхан зүйлд хөтлөхийн тулд дараах зүйлсийг заавал хийгээрэй.

Хонь – Оюун санаагаа цэгцэл
Хонины ордныхон маш сайхан сэтгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, байр суурин дээрээ хатуу зогсдог хүмүүс байдаг билээ. Харин та цаашдын амьдралдаа илүү эрч хүчтэй, өөрийнхөө болон бусдын төлөө тэмцэгч чанараа алдахгүй тулд өөртөө оюун санаагаа цэгцлэх боломж өгч, сайтар амарч аваарай. Түүнчлэн хонины ордныхны сул тал бол түргэн, огцом ууртай, хүчтэй сэтгэл хөдлөл байдаг тул өөртөө болон эргэн тойрныхондоо хүндрэл учруулахгүйн тулд юун түрүүнд өөртэйгөө сайн ярилцаж, оюун бодлоо сайтар цэгцлэх нь чухал.

Үхэр- Үзэл хандлагаа өөрчил
Ирэх жил та өөртөө томоохон өөрчлөлт хийж, амьдралаа илүү сайхан болгохын төлөө өөрийнхөө хандлагыг өөрчлөхийг хичээгээрэй. Үхрийн ордныхны хувьд маш их эрч хүчтэй, олон зүйлийг зэрэг хийх чадвартай байдаг бол ирэх жилээс эхлэн хамгийн чухал гэсэн зүйлдээ анхаарлаа хандуулж, нэг цэгт төвлөрөн ажиллахад суралцаарай. Хүн өөрийгөө өөрчлөх явцдаа өөрийгөө илүү ихээр танин мэддэг.

Ихэр- Шинэ хүмүүстэй танилц
Шинэ хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ өсгөснөөр ирээдүйн амьдралд тань чухал шаардлагатай холбоо харилцаа үүсэх болно. Гэхдээ шинэ хүмүүстэй танилцана гээд хэнтэй ч хамаагүй найзалж, нөхөрлөөд байж болохгүй, "аюулгүйн тойрог” гэдэг ойлголтыг толгойноосоо хэзээ ч битгий авч хаяарай. Харин ирэх жил та шинэ хүмүүстэй танилцаж, дотно нөхөрлөж чадсанаар чухал холбоо харилцааг бүрдүүлээд зогсохгүй ирээдүйн амьдралдаа гайхалтай өөрчлөлт, шинэчлэлийг бий болгох болно.

Мэлхий- Эрүүл мэнддээ анхаар
Мэлхийн ордныхны хувьд ирэх жил хийх ёстой хамгийн чухал зүйл бол эрүүл мэнддээ анхаарч, амьдралын зөв хэв маягт шилжих юм. Мэлхийн ордныхны хувьд энэ жил түргэн хувирч өөрчлөгддөг сэтгэлийн хөдөлгөөн болон дайчин чанараасаа болж өөрийгөө маш их ядраасан билээ. Харин ирэх жил та биеийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр дуусаж, дундаршгүй эрч хүч, урам зориг, өөртөө итгэх итгэлийг олж авах болно.

Арслан- Ааш зангаа өөрчлөөрэй!
Арслангын ордны хамгийн муу гурван чанар бол зөрүүд, өөрийнхөөрөө, уян хатан биш байдал юм. Тиймээс өөрийн ааш зан, бусадтай харилцах харилцаандаа эерэг чанаруудыг шингээх хэрэгтэй. Өөрийн хийж буй үйлдэлдээ хянамгай байж, дотны найзууддаа сэтгэлээ нээж, өөрийн юу хүсэж, бодож байгааг найрсгаар хэлж, ярилцах хэрэгтэй.

Охины ордныхон өөрийгөө илтгэн хувцаслахад суралцаарай
Охины ордныхон бага зэрэг бүрэг ичимхий байдаг. Энэ зан нь түүний гадаад байдал хувцаслалтанд илэрч, хүссэн хувцсаа өмсөлгүй, хэт даруу зан гаргадаг. Энэ нь таны дотоод гайхалтай зан чанарыг хааж, бусдад хаалттай мэдрэмж төрүүлдэг гэнэ. Та өөрийнхөө энэ байдлыг хувцаслалтаараа илэрхийлэн загварлаг боловч биед эвтэйхэн хувцсыг сонгоорой. Мөн ямар нэг хувцаслалт содон стилээс айх хэрэггүй. Хэрэв танд таалагдаж л байгаа бол тэр хувцсаа худалдан авч өмсөөрэй. Ингэвэл танд шинэ найз нөхөд, эерэг хүрээлэл үүснэ гэж зурхайд бичжээ.

Жинлүүр- Эргэн тойрноо цэгцэл
Өөр тохиромжтой цаг мөчийг хүлээлгүй өөрийнхөө амьдардаг, ажилладаг, ер нь өдөрт олон цагийг зарцуулдаг газрынхаа орчин тойрныг янзалж, өөрийнхөө оюун санаанд нийцүүлэн өөрчлөлт хийгээрэй. Ялангуяа өөрийнхөө амьдардаг өрөөг өөрчилж, илүү сайхан болгосноор, та өөртөө талархах болно. Гэр орон гэдэг хүнд хамгийн их тайтгарал, амралт, мөн эрч хүч, урам зоригийг хайрлах ёстой орчин шүү дээ. Тиймээс ирэх жил та орчин тойрноо өөрчилж, илүү сайхан болгоход онцгой анхаарал хандуулаарай.

Хилэнц- Өөрийгөө хэн гэдгийг хүлээн зөвшөөр
Хилэнцийн ордныхны хувьд өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, өөрийгөө хүлээн зөвшөөрч чадсанаар аливаа шинэ зүйлийг хийх итгэлтэй болж, урам зоригтойгоор амьдарч чадна. Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулах, голох гэх мэт үйлдлүүдээ яг одооноос эхлэн хаяарай. Мөн та өөрийгөө илүү сайн, илүү мундаг болгоно гээд бүх зүйлээ өөрчилж болохгүй, та бол өөрөө өөрийнхөө хамгийн "төгс” хувилбар гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Нум- Яг одооноос эхэл!
Нумын ордныхон маш өгөөмөр, бусдад тусархаг ханддаг боловч өөртөө туслах цаг дор маруухан байх нь бий. Ирэх жил бол нумын ордныхны хувьд ирээдүйгээ шийдэх чухал өөрчлөлт, алхмыг хийх үе юм. Тиймээс өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгыг сайтар тодорхойлж, түүнийхээ төлөө тэмцэж, хөдөлмөрлөж эхлэх хэрэгтэй. Эцсийн эцэст танд өөрөөс чинь өөр хэн ч тусалж чадахгүй. Тиймээс өөрийнхөө зүрх сэтгэлийг чагнан, юу хийж, хэрхэн амьдарвал аз жаргалтай байх талаараа сайтар эргэцүүлээрэй. Цаг хугацаа бүхний эмч байдаг тул таны шинэ өөрчлөлт амьдралыг тань илүү зорилготой гэгээлэг байхад туслах болно гэж зурхайд буужээ.

Матар- Ном унш
Матрын ордныхон ирээдүйгээ сайн сайхан байдлаар өөрчлөхийн тулд илүү их мэдлэг хуримтлуулж, боловсролдоо анхаарал хандуулаарай. Ирээдүйд та илүү ухаалаг амьдрахын тулд ном унших хэмээх зүйлийг зуршил болгон хэвшүүлэх хэрэгтэй. Мөн аливаа зүйлд дэврүүн, сэтгэлийн хөөрлөөр ханддаг байдлаасаа ангижрахын тулд илүү их ном уншин, өөрийгөө боловсруулж, аливаа асуудалд бодитой хандахад суралцаарай.

Бумба- Болз! Хайрла!
Бумбын ордныхон юмыг үргэлж дүрэм журмын дагуу хийх дуртай, зарчимч хүмүүс байдаг. Тиймдээ ч тэд хайр дурлалын харилцаанд, хосоо сонгох тал дээр тун өндөр шаардлага тавьдаг нь үнэн юм. Харин ирэх жил та өөрийгөө өөрчилж, амьдралаа илүү шинэлэг болгохын тулд хэн нэгнийг ямар нэгэн шалгуургүйгээр хайрлаж, дурлаж, романтик болзоонд яваад үзээрэй. Энэ нь таны үзэл бодлыг орвонгоор нь өөрчилж, амьдралд тань цоо шинэ хуудсыг нээх болно.

Загас- Дотно харилцаа тогтоох
Өөрийн өдөр тутмын амьдрал, нэгэн хэвийн сэтгэл хөдлөл, ганцаардалдаа цэг тавихын тулд эсрэг хүйсийнхээ хүнтэй дотно харилцаж, үерхэж нөхөрлөн, амьдралаа шинэчлээрэй. Ирэх жил амьдралынхаа нэгээхэн хэсгийг эсрэг хүйсийнхээ хэн нэгэнтэй дотно харилцаж, дурсамжит цаг мөчүүдээ хуваалцсанаар загасны ордныхонд дараагийн шинэ алхмыг хийх эрч хүчийг бий болох болно. Ирэх жил таны сурч авах ёстой хамгийн чухал зүйл бол хайрлах. Ингэж байж л эрч хүч, урам зориг олж явах юм шүү!

Mанай сайтаар та гар утасныхаа FACEBOOK – р орж мэдээ уншихад ямар ч НЭГЖ, ДАТА унахгүй…. Дахин манай сайтаар зочилоорой баярлалаа
АМЖИЛТ ХҮСЬЕ!

Эх сурвалж : caak.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top