|

Солонгос бүсгүйчүүд унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдаг вэ?

saikhnaa 2017/10/03 669 0

Солонгос бүсгүйчүүд унтахаасаа өмнө нүүрээ хэрхэн арчилдаг вэ?

 

1. Нүүрээ цэвэрлэх вэ?

Алхам 1:

Оливын тосыг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээж, нүүрээ сайтар арчиж, будгаа арилгана.

Алхам 2:

Өөрийн арьсны онцлогт тохирсон нүүр угаагч хөөсөөр арьсаа гүн цэвэрлэх шаардлагатай.

Алхам 3:

1 халбага ногоон цайны навч, 1 халбага будааны гурил, 1 халбага зөгийн балыг хольж бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 30 секундын дараа угаагаарай.

Алхам 4:

Ногоон цайг тоник болгон ашиглаж, нүүрээ түрхэж шингээнэ.

Алхам 5:

Өөрт тохирох шөнийн тосоо сонгож, нүүрэндээ нимгэн түрхээрэй.

Алхам 6:

Хөмсөг болон сормуусандаа касторын тос түрхэнэ. Энэ нь хөмсөг, сормуусны ургалтыг дэмжих болно.

Алхам 7:

Урууландаа бальзам түрхэж, чийгшүүлээрэй.

Ингээд л та тухтай сайхан амарч болно. Мөн болж өгвөл дээшээ харж унтахаас гадна хэт өндөр дэрлэж болохгүй.

2. Бонус

Та бүхэндээ бонус болгож нөсөө толбо арилгах аргуудыг танилцуулъя.

Орц:

Төмс - 1 ширхэг
Анар жимсний үр - 1/2 аяга
Нимбэг - 1/2 ширхэг
Мөс хөлдөөгч - 1 ширхэг

Бэлтгэх арга:

Төмсөө хальсалж, үрнэ. Үрсэн төмсөө миксер хийж, дээр нь анар жимсний үр болон 1 хоолны халбага ус нэмж эргүүлээрэй. Үүн дээрээ тал нимбэгний шүүсээ шахаж хийх бөгөөд сайтар хутгасны дараа мөс хөлдөөгч савандаа тэнцүүхэн хувааж хийх хэрэгтэй.

Үүнийгээ 5-6 цаг хөлдөөгчинд хадгалж, бүрэн гүйцэт хөлдөсний дараа гаргаж хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Та нүүрээ сайтар цэвэрлэсний дараа, нөсөө толботой хэсгээ төмсний шүүстэй мөсөөр арчиж, дараа нь хүйтэн усаар угаагаарай. Өдөрт 1-2 ширхэг мөсөөр нүүрээ арчсанаар, богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top