|

Эмэгтэйчүүдийн үрэвслээс хэрхэн сэргийлэх вэ?

namuunaa 2015/06/03 961 0

 

Үтрээний үрэвслийн үүсгэх шалтгаан

– Бэлгийн замын ариун цэврийг сахихгүй байх

– Бэлгийн олон хавьтагчийг солих, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох

– Дур мэдэн, зааврын дагуу бус антибиотик хэрэглэх

– Бэлгийн харьцааны дараа үтрээг угааж, жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэх

– Дааврын нөлөөгөөр үтрээний орчин өөрчлөгдөх /ихэвчлэн ахимаг насны эмэгтэйчүүдэд тохиолдоно/

– БЗХӨ-ийг буруу, дутуу эмчлэх

– Механик болон химийн хүчин зүйлээс, тухайлбал: үтрээний цацлага хийлгэх, үтрээний дотуур угаалга хийлгэх

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд

– Үтрээний ялгадас эхлэх

– Ялгадсын өнгө, үнэр үүсгэгчээс хамааран өөр байна. /ногоон, шар, бижирмэгтэй, хөөсөрхөг, эвгүй үнэртэй/

– Үтрээний салст хөөж улайх

– Загатнах

– Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх

– Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд та даруй нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж, шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших, улмаар хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна.

– Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд нь зарим үед бэлгийн замын халдваруудтай төстэй байдаг бөгөөд олон шалтгаанаар үүсдэг учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх

– Гадна бэлэг эрхтнийг өдөр бүр бүлээн гоожуур усаар угааж, ариун цэврийг сахих. Саван нь үтрээний хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг учраас бэлэг эрхтнээ угаахдаас саван хэрэглэхгүй байх нь зүйтэй. Усанд орсны дараа гадна бэлэг эрхтний хавиар саван болон шампуны үлдэгдэл үлдээхгүй байхыг анхаарах

– Дотуур угаалга хийхээс зайлсхийх, үтрээний шүршигч хэрэглэхгүй байх

– БЗХӨ-өөс сэргийлэх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох үедээ бэлгэвч хэрэглэх

– Агаар саадгүй нэвтрэх боломжтой даавуун дотоож, унтлагын хувцас хэрэглэх

– Биеийн алчуурыг хүнтэй солихгүй байх

– Нойтон, чийгтэй хувцас өмсөхөөс зайлсхийх

– Хүндээр болон хөнгөнөөр бие зассаны дараа гадна бэлэг эрхтнээ угааж, зөөлөн арчих

– Антибиотикийг эмчийн дагуу хэрэглэснээр үтрээний үрэвсэлт өвчнөөс сэргийлж чадна.

Санал болгох

Сэтгэгдэл

top