|

Монголд ирсэн хятад иргэд хуурамч карт ашиглан 166 сая төгрөг завшжээ

namuunaa 2015/06/02 1038 0

Цагдаагийн байгууллагад сүүлийн үед гадаадын иргэдийн карт, төлбөрийн хэрэгслийн мэдээллийг хуулбарлан Монгол Улсын арилжааны банкны "Картаар үйлчлэгч байгууллага"-ын /пос терминал / төхөөрөмжийг ашиглан луйврын гүйлгээ хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ихээр бүртгэгдэж байна.


БНХАУ-ын иргэд Монголд ирж хуурамч карт ашиглан Монголын арилжааны банкуудыг хохироосон гэх хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ. Уг хэрэгт холбогдуулан БНХАУ-ын дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэд энэ үйлдэлдээ Монголын хэд хэдэн аж ахуйн нэгжийг уруу татаж хамтарсныг шалгалтын явцад тогтоосон байна.

БНХАУ-ын иргэн Л, Ф, Ю, М нар, манай улсын иргэдтэй хамтарч аж ахуйн нэгжийн ПОС терминаль төхөөрөмж ашиглан 536 сая төгрөгийн хандалт хийсэн байна. \

 

Цагдаагийн ажилтнууд Монголын арилжааны банкуудтай хамтарч таслан зогсоон 536 сая төгрөгийг хуурамч карт ашиглан залилж байсныг нь мэдэж, уг хөрөнгийг царцаасан ч 166 сая төгрөгийг өөрсдийн дансандаа шилжүүлсэн байсан. Ингээд мөрдөн байцаах ажиллагааны явцад дээрх хөрөнгөөс 60 сая төгрөгийг бэлнээр авсныг тогтоосон юм.

Иймээс эзэмшигч нь тодорхойгүй төлбөрийн хэрэгслээр гүйлгээ хийх, өөрийн болон аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй пос терминал төхөөрөмжийг бусдад шилжүүлэн ашиглуулахгүй байх, их хэмжээний гүйлгээ хийх тохиолдолд пос терминал төхөөрөмжийг олгогч арилжааны банкнаас лавлагаа, зөвшөөрлийг авахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top