|

Ц.Сандуйгийн дараагийн "нүүдэл" юу вэ?

saikhnaa 2017/09/05 678 0

Ц.Сандуйгийн дараагийн "нүүдэл" юу вэ?

60 тэрбумын автор Ц.Сандуй гэнэтхэн сандал суудал, албан тушаалаасаа буух өргөдлөө өгсөн. Түүний ингэх болсон шалтгана юу вэ? НИТХ-ын нэр бүхий 16 төлөөлөгч түүнийг огцруулах хзүсэлтийг гаргаад байхадч таг чимээгүй байсан Ц.Сандуй гэнэтхэн ийм шийдвэр гаргах болсны цаад шалтгааныг ажиглагчид олон янзаар таамаглаж байна.

Түүний гэнэт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь үнэхээр МАН-аа бодсон хэрэг үү, эсвэл улс төрийнхувьд хариуцлага хүлээж байгаа явдал уу? Зүй нь бол мань эр НИТХ-ын ээлжит хуралдаанаа дэгийнхээ дагуу зарлан хуралдуулаад, тус хурал дээр албан тушаалаас өгөх хүсэлтээ хэлж, өөрийгөө албна ёсоор чөлөөлүүлэх ёстой байсан чингээгүй нь Ц.Сандуй чөлөөлөгдөх өргөдлийнхө "ар хударгаар" арай өөр зүйл төлөвлөсөн юм биш биш гэж хардахад хүргэлээ. 60 тэрбумын асуудалд эвлүүлэг гэж гүрийсээр байсан Ц.Сандуй өөрийн төрсөн дүү болох Ц.Сэргэлэнгийн нь офшор данс, 25 компани, 18 орон сууц, 2 автомашины асуудал нь ил болохтой зэрэгцэн дүү рүү чиглэсэн хариуцлагын асуудлыг өөр дээрээ татаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь дээрх хардлагыг улам лавшируулж байна.

Уг нь Ц.Сандуйгаас өөр алсын хараатай, хариуцлагатай, туршлагатай улс төрч байсан бол нэг талаас ийм алдаа гаргахгүй байх, нөгөө талаас нэгэнт алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрөөд аль эрт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх байсан юм. Ц.Сандуй НИТХ-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихөөд ар хударгаар нь өөрийнхөө "залгамжлагчийг" НИТХ-ын даргаар томилуулах, 60 тэрбумын болон дүүгийнхээ офшорын асуудлыг нуугаад, аргалаад өнгөрнө гэж бодож байгаа бол тэрэн шиг худал зүйл үгүй. Хууль зөрчсөн л бол хэн ч басйан хариуцлааг хүэлэх ёстой гэдгийг Ц.Сандуй дарга мартсан бололтой.

Эх сурвалж: Bolod.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top