|

Нийтийн тээврийн "шилдэг жолооч"-ийг шалгаруулна

zulaa 2017/08/18 1019 0

Нийслэлийн Тээврийн газраас Нийтийн тээврийн үйлчилгээний хамгийн их орлого олсон шилдэг жолооч нарыг урамшуулах зорилгоор "Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах" аяныг зарласан байна.

 

Нийтийн тээврийн шугамын орлого, зорчигчдын тоо нь чиглэлээс хамааран харилцан адилгүй байдаг тул тээврийн газраас тогтоосон "чиглэлийн орлогын доод хязгаар"-ыг хэдэн хувиар давуулан биелүүлсэн эсэхийг харгалзан үзэж гурван шилдэг жолоочийг шалгаруулах аж.

Мөн бэлэн мөнгөөр зорчих байдлыг таслан зогсоож, шугамын орлогын алдагдлыг арилгах зорилгоор "Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөөр төлбөр төлж зорчих зөрчлийг баримтжуулан ирүүлсэн иргэнийг урамшуулах" аяныг зарласан байна.

Тус аяны хүрээнд бэлэн мөнгө өгч, авч байгаа үйлдлийг тодорхой баримтжуулан илгээсэн иргэдийг нэг сарын турш хязгааргүй зорчих хугацаатай картаар урамшуулна.


 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

top