Тухайлбал, өчигдөр Орхон аймагт хүчтэй аадар бороо, мөндөр орсон. Үүний улмаас нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланд тус сумын харъяат 48 настай эрэгтэй нас барсан байна. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.