|

17 түймрийн арван гурвыг нь цурманд оруулж, хоёрыг нь бүрэн унтраажээ

saikhnaa 2017/07/21 719 0

Онцгой Байдлын Ерөнхий Газраас Ой хээрийн түймрийн өнөөдрийн нөхцөл байдлынталаар мэдээлэл ирүүллээ. 

 
Өнөөдрийн байдлаар долоодугаар сарын 17-ны өдөр асаж байсан 21 түймрээс хоёр түймрийг унтрааж, 13 түймрийг цурманд оруулж, 3 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. 
13 ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖЭЭ 

 Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн "Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:50 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн "Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 06:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн "Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 42 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 54 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 17:52 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн "Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 45 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 20:45 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн "Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн "Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 114 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн "Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, "Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 10 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн "Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 78 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.19-ний өдрийн 12:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн "Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, ЗХ-ний 120 дугаар ангийн 62 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн "Цацралтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, 1 автомашин, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, ЗХ-ний 326 дугаар ангийн 51 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 132 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн "Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн "Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 70 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

ГУРВАН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл  тосгоны "Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны "Ар матах-Уул” гэдэг газар / сумын төвөөс зүүн зүгт 95 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 19 алба хаагч унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны "Орз-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 41 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

ХОЁР ТҮЙМРИЙГ УНТРААГААД БАЙНА 

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум,  Баянцагаан багийн "Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30  км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 66 иргэн, нийт 87 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.20-ны өдрийн 18:00 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Эрдэнэ сум, Чулуут багийн "Өвөр матах-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч ажиллаж 07.20-ны өдрийн 08:00 цагт унтраасан.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нарын ахалсан ажлын хэсэг түймэр унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад хүнс, хувцас хэрэглэл хүргэх, түймрийн нөхцөл байдалтай танилцах, Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Өвөр матах-Уул” гэдэг газар түймэр унтраахаар ажиллаж байсан АТА-ийн 5 алба хаагчийг Улаанбаатарт авч ирэх зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгээр Улаанбаатар-Сэлэнгэ-Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Өвөр матах-Уул”-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэгийг 07.20-ны өдрийн 11:39 цагаас 19:10 цагийн хооронд үйлдсэн.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Санал болгох

Сэтгэгдэл

top