|

Унадаг дугуйн тээврийг хөгжүүлнэ

saikhnaa 2017/07/06 867 0

Унадаг дугуйн тээврийг хөгжүүлнэ

Манай улсад сүүлийн жилүүдэд унадаг дугуйны хэрэгцээ хурдацтай өсч байна. Иргэд ажил гэртээ унадаг дугуйгаар зорчдог болвол хотын түгжрэл, агаарын бохирлын асуудлыг шийдвэрлэх нэг гарц хэмээн их яригдах болсон. Гэвч бидэнд унадаг дугуйгаа хаана унах, хэрхэн зогсоолт байршуулах асуудал тулгардаг. Энэхүү асуудлыг төрийн бодлогоор зохицуулахаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас "Унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.

 

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр унадаг дугуйн зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж нөхцөл бүрдэх гэнэ. 

 

Зөвхөн нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр гэдгээрээ онцлогтой. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хот суурин газрууд болон хот хоорондын авто замын дагуу унадаг дугуйн замыг барьж байгуулах, түүнийг төлөвлөх, унадаг дугуйн замын сүлжээг бий болгохоор төлөвлөж байна. Өнгөрсөн жил  Зам, тээврийн хөгжлийн яамнаас унадаг дугуй тээврийн хэрэгсэлд тооцогддог тул авто машинтай адил дугуйны зогсоолтой байх санаачлага гаргаад яамныхаа гадаа дугуйн зогсоол байгуулсан. Энэ санал санаачлагын хүрээнд төмөр замын авто вокзал, Улсын их дэлгүүр, төв талбай зэрэг газрууд дугуйн зогсоолтой болсон. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, томоохон үйлчилгээний байгууллагуудыг гаднаа унадаг дугуйн зогсоолтой болгох, ажилчдынхаа дугуйгаар зорчиж ирэх боломж нөхцөлийг дэмжих талаар нэгдсэн уриалга гаргаж ажиллан хэмээн Зам тээврийн хөгжлийн яамны авто тээврийн бодлого хэрэгжилтийг зохицуулалтын газраас онцолсон юм.

 

Тус хөтөлбөр нь боловсруулалтын шатандаа явж байгаа бөгөөд эхний төлөвлөгөөгөөр энэ 9-р сард батлуулж, ирэх 2018 оны 1-р сараас хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top