|

БИ ӨӨРТӨӨГӨӨ ТЭМЦЭЛДЭН АМЬДАРЧ ЯВАА ЭГЭЛ ЖИРИЙН Л ААВЫН ХҮҮ...

saikhnaa 2017/06/23 891 0

Хүн гэдэг амьтан энэ ертөнцөд ирээд амьдрах хугацаа нь дэндүү богинохон. Энэ богинохон амьдралд зөв буруу, сайн муу, жаргал зовлон, сайхан муухай, үнэн худал юу эс тохионо. Гэвч яагаад ч юм. Далд ертөнцийн чанидад орших, гайхамшигт нууц хэр баргийн хүмүүсийн насан туршдаа мөшгөөд ч нууцийг нь үл тайлж чадашгүй тэр л оршихуйд татагддаг. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд яваа хэн бүхэн өөрийнхөө далд ухагдахууныг амьдралынхаа турш бүтээж амьдраад, буцахдаа аваад явчихдаг болохоор сэтгүүлч хүний хувьд мэдэж авахыг мэдэрч үлдээхийн төлөө шунадаг болохоор. Энэ хүсэл маань нэгэн энгийн хэрнээ эгэл даруухан хүмүүн Ч.Батзэвэгтэй та бүхнийг учруулж байна. Тэрбээр Ч.Батзэвэгтэй уулзах гэж гурван ч удаа холбогдсон боловч тухай үед ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Энэ удаа түүний найзтай холбогдон Ч.Батзэвэгээс ярилцлага авах тухайгаа хэлэхэд би сайн мэдэхгүй юм. Үнэхээр тийм чухал ярилцлага авах гээд байгаа бол яах уу? орой манайд ирж хононо. Тэр үеэр ярилцлага авч болох  юм гэсэн хариулт өгч билээ. Ингээд орой цаг товлон найзыд нь очиход халуун, дулаан инээмсэглэлээр угтаж авлаа. Ингээд олон юм нуршилгүй ярилцлага өгснөө уншигч та бүхэндээ хүргье. 
 
- Юуны өмнө танд баярлалаа. Яриагаа таны төрсөн нутаг ус, аав ээжийн тухай сэдвээр эхэлье. 
Баярлалаа. Би Архангай аймгийн Чулуут сумын Баруунжаргалант хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлсэн. Аав ээж хоёрынхоо энэрэл хайранд өсөж сургууль, соёлын мөртэй явна. Аавыг маань Б.Чойдог, ээжийг маань Д.Жаргалсайхан гэдэг. Эгэл жирийн амьдралтай хүмүүс. Хөдөө нутагтаа бага наснаасаа эхлэн мал маллаж, гурван хүүгээ хүний зэрэгтээ явуулах гээд ажиллаж, хөдөлмөрлөж явна. 
- Таны хүүхэд нас хаана өнгөрөв. Арван жилээ хаана төгсөж, дүүргэсэн бэ?
Миний хүүхэд нас бол бидэртсэн Чулуутын гол, харгиатан урсах Хануйн голын хөвөө, Цогтхайрхан, Цогтсүмбэр, Баянхайрхан гэх уулын өвөр бэлд модон морь унаж, чулуун гэр барьж тоглож өнгөрсөн дөө. Арван жилийн боловсрол гэхийн бол. 2002 - 2012 оны хооронд Архангай аймгийн Чулуут сумын О.Дашчиравын нэрэмжит ахлах сургуульд Ц.Даваадорж, Б.Амгаланбаатар, Д.Энхцэцэг багш нарын удирдлага нь доор сурч боловсорч бүрэн дунд боловсролыг эзэмшсэн. Сургуульд байхдаа ер нь их үймүүлдэг сурагч байсан. Тэгээд жил өнгөрөх тусам хүмүүжиж эхэлсэн. 
- Таныг арван нэгдүгээр ангиа төгсөх жилээ СУИС-д орох урилга авч байсан гэж таны багшаас сонссон. СУИС-ийн юуны ангийн урилга авч байсан бэ? 
"Болор Эгшиглэн" хүүхдийн урлагийн улсын наадам Архангай аймагт болоод тухайн наадамд Язгуур урлагийн төрлөөр оролцоод Ж.Эрдэнэтуяа гэх хүн чамд  би СУИС-д орох урилга өгье. Чи сурч чадах уу гэхэд би чадна. За тэгвэл чи энэ намар СУИС-ийг зориод очоорой. Би чамайг оруулж өгнө гэж хэлээд урилга өгч байсан. Тэгээд ирэх намар нь СУИС-ийн ТУС-ийн Кино, жүжгийн зохиолч -Утга зохиолын ажилтан ангид элссэн орж тэндээс миний оюутны амьдрал эхэлсэн дээ. 
- Таны найзууд болон олон хүнээс би таны тухай сонсож байсан. Таныг өнөөдрийг хүртэл Бурхан шашин, номын авшигтай гэж дуулсан юм. Та манай уншигчдад энэ талаараа илүү тодорхой ярьж өгөөч. 
Бага наснаасаа эхлээд өөрт минь мэдрэгдэж байсан. Болох зүйлыг урьдчилан өөрөө мэддэг, зүүд нойрондоо цагаан дэлтэй азарга, бурхан их зүүдэлдэг байлаа. Зүүдэлдэг тэр бурхан маань. Одоо бодоход Очирваань бурхан,  Чойжин сахиус байсан.  Аав ээж маань хөдөө малтай болохоор тэр болгон хөдөөнөөс орж ирээд байдаггүй. Сургуулийн амралтаар хоёр дүү маань хөдөө явдаг. Би ерөнхий дөө гэртээ ганцаараа үлддэг байсан. Тэгээд гэртээ ганцаараа байхдаа зул их хийж өргөдөг, манайх Алтангэрэл судартай. Түүнийг задлаад эргүүлж их хардаг байлаа. Өөрийн эрхгүй тэгдэг байсан. Нүдэнд хий юм их хардаг байлаа. Ийм болсноо аав ээж, ах эгч, өвөө эмээ, дүү нартаа хэлэхээс айдаг байлаа. Найз нөхөддөө бол хэлдэг байсан. Манай найз нөхөд чи бөө болох нь дээ гэж хэлдэг. Оюутан болсон. Намар хотод ирээд өөрийн эрхгүй муу юмыг мэдэрч, бие их өвдөж эхэлсэн. Бүүр бие өвдөөд болохгүй болохоор нь Гандан орж мөргөж эхэлсэн. Ганданд очиж мөргөхөөр бие өвдөхгүй сайхан болдог байсан. Нэг өдөр би СУИС-ийнхаа дэргэд найзтайгаа цуг явж байхад нэг хөгшин лам дээлтэй ах тараад намайг тэврээд их уйлж билээ. Би айгаагүй. Харин манай найз айсан байх. Намайг орхиод гүйчихсэн. Тэгээд тэр лам ах би чиний номын багш шүү. Хэнд ч битгий хэлээрэй намайг. Цаг хугацаа нь болохоор хүмүүс чамайг таних болно гээд эртний тийм бурхан надад өгч энэ бурхан чамайг олонд танигдах хүртэл чамайг муу юмнаас хамгаална гэж байсан. Тэр лам ахтай тэгж учирснаас хойш юмийг мэдрэх мэдрэмж минь илүү их болсон.
Одоо хүмүүс надад үзүүлье гэж ирдэг л юм. Би тэр болгон хүнийг үзэж хараад, засал ном хийхийг хүсдэггүй. Яагаад гэвэл би өөрийнхөөрөө амьдрахыг эрхэмлэдэг. Хүмүүс яаж хөдөлмөрлөж, өдрийнхөө хоолны мөнгийг яаж олж амьдардгийг би өөрийнхөөрөө мэдрэх гээд энгийн хүмүүсийн адил амьдарч явна. Гэхдээ надад итгээд ирсэн. Хүнийг үзээд өөрийн чадахаараа тусладаг. Тэрнээс биш надад мөнгө төгрөг хэрэггүй. Зөвхөн бие биеэндээ итгэх итгэл хайр л хэрэгтэй. 
- Таныг эмч нараас зөрсөөр байгаад ямар ч найдваргүй, муу хүнийг Архангай руу авч явж ах дүү нартай нь уулзсан. Хөх нь идээлсэн нялх эхийн хөхний идээг сорж гарсан, машинаар хүн дайраад, дайруулсан хүн нь зүгээр байсан гэж үлгэр шиг юм. Хүмүүс ярих юм. Тэр яриа үнэн үү?
Тиймээ үнэн. Тэр явдал чинь. 2013 онд болсон. Би ерөнхий дөө. 2013 оноос хүмүүсд танигдаж эхэлсэн гэх үү дээ. Манай найзын эгч нь байсан. Шөнө болсон хойно найз маань. Утасдаад эгчийг маань. Эмч нар ямар ч найдваргүй гэсэн. Одоо Архангай руу авч явмаар байна. Эмч нар ийм муу хүнийг та нарт өгч явуулахгүй. Замдаа муу юм болохын хэн хариуцлага хүлээх юм гээд халгаахгүй байна. Одоо яах уу? хө чи нэг арга бодооч гэхэд нь би маргааш өглөө нь эрт эмгэлэг дээр очиод эмчтэй нь уулзахад өгч явуулахгүй гэсэн тэгэхээр нь эмчилж байсан. Их эмчтэй нь удаан ярилцасны эцэст би ямартай ч ах дүү нартай нь эсэн мэнд уулзуулна. Замд нь үхүүлэхгүй аваад очино гэж хэлэхэд эмч удаан бодсоны эцэст  зөвшөөрч тэгээд Архангай авч явсан даа. Замдааявж байхдаа их би айж байсан. Тэгээд эсэн мэнд уулзуулсан даа.
Нялх биетэй эх бол хүнээс горьдоод түүнийгээ мэдэхгүй явсаар байгаад хөхөндөө ногоон идээ хуруулсан байсан. Хавдартай хөхийг нь барьж үзэхэд их хатуурсан байсан даа. Тэгээд би нэг удаа даа аргалж өгье гээд хөх нь дэх идээ бээрийг амаараа сорж эхэлсэн дээ. Одоо тэр эмэгтэй зүгээр болчихсон. Хуурай ах дүү болоод мэндийн ерөөлтэй явна. 
Энэ мэтийн олон хүний муу муухай зүйлийг өөрийнхөө чадлаар хийж явна даа. Хүн алдсаныхаа дараа ухаардаг юм. Ер нь хүн болж төрөөд хүмүүний ертөнцөд бие биенийгээ хайрлах л хэрэгтэй. Ирсэн цаг хугацаанаасаа эрт буцах үе хүнд байдаг. Тийм болохоор аль болох өөрийнхөө сэтгэл зүрхнээс гарах халуун дулаан үгээр хүнийг хайрлаж явна бий. 
- Таныг ойрын хэдэн жил гадуур хонож, хааяа найз нөхдийнхөөрөө хонож яваа гэж сураг би сонссон тэр үнэн үү?
Ер нь хүн гэдэг амьтан чинь. Энэ амьдрад амьд явахын тулд их олон бэрхшээлийг туулдаг. Миний хувьд бол яг өөрийнхөө үзэх ёстой, туулах ёстой. Зам мөр, хувь тавилангаа  туулж яваа гэж боддог. Айл саахалт, найз нөхөд, гэмгүй танилцсан хэнийд ч хамаагүй өнөөдрийг хүртэл хонож явна даа. Гуравдугаар эмнэлэгт мөн ч их хоносон доо. Найзтайгаа цуг орцонд хүртэл хонож байлаа шүү дээ. Орцонд ч юм уу эмнэлэгт ч юм уу, гадаа хоносон доо хүн муухай болдоггүй юм. 
Сайн явахад садан төрөл олон, Муу явахад мухар мод олон байдаг. Аав ээж, ах дүү нартайгаа хүртэл дайсагнах үе ч гарна шүү дээ. Хүний амьдралд чинь. Нэг удаа ээжийнхээ дүүгийнд хонохоор очиход хөөгдөж билээ. Тэрнээс хойш ер нь ах дүү нарынхаараа очихоо бараг больсон. Хааяа нэг аавынхаа ганц эмэгтэй дүүгийнд очиж хонодог. Би өөрийн зорилгодоо хүрэх гээд өрөөлтэй биш. Өөртөөгөө тэмцэлдэн амьдарч явна. /Нэг хэсэгтээ их уйлав./
- Нээрээ таныг дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан гэж дуулсан. 
СУИС- аа төгсөөд дуу хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Архангай аймгийн Хотонт сум, Өмнөговь аймгийн Гурвантэс, 192дугаар хүүхдийн цэцэрлэг гээд олон газар багшийн ажил хийж байлаа. Одоо сэтгүүлчээр ажиллаж байна. 
- Та гэр бүлтэй юу. Гэр бүлийнхээ тухай яриач. 
Байгаа манай хайртай эмэгтэй бол Архангай аймгийн Хашаат сумынх. Одоогоор бол уулзаж, учраад явж байна. Яг нэг гэрт ороогүй байна. Манай найз охин намайг их сайн ойлгож надад их зөвлөж, намайг сайхан авч яваа хүн дээ. Өмнө найз охинтой байсан. Даанч өөр хүнтэй амьдрал холбосон доо. Одоо хүүхэдтэйгээ нэг уулзах юмсан гэж их бодох юм. Хүүтэйгээ уулзаагүй олон жил болж дээ. Өнөөдрийг хүртэл намайг ханиараа сонгосон найз охин маань хүртэл нэг хүүтэйгээ уулзаач гэж хэлдэг юм. Одоо надтай учирсан хайртай эмэгтэй мөн л миний үзэх амьдралыг үзэж туулж яваа хүн дээ. 
- Танд баярлалаа. Өөрийнхөө оршин буй амьдралынхаа тухай манай сайтын уншигчидтай хуваалцаж байгаад 
Та нарт гэсэн маш их баярлав. Миний амьдралын жимээр бага боловч нэвтэрсэнд. 

 Сэтгүүлчийн бодрол
Түүнтэй дотно яриа өрнүүлж суухад цаана л нэг өөрийн эрхгүй баярлаж байгаа нь нүдэнд илхэн, сэтгэлд ойрхон байлаа. Бид бусдад хайраар хандаж өөрийн амьдралдаа хайрыг бүтээж чадвал хорвоогоос явах тэр л мөчид бусдад өөрийгөө дурсагдах хайрыг үлдээж чадна. Энд л хүний амьдралын мөн чанар, утга учир, үнэ цэнэ оршдог гэж би хувьдаа боддог хэмээн хэлж байсан. Тэрбээр хүндлэл хийгээд хайрлах уу гэлтэй. Хамаг амьтны тусын тулд хайрлах хэмээх гайхамшгийнхаа чадварын төсөөлөлд ертөнцийн хүмүүс бид хичнээн ихийг олж авч басхүү алддаг гэж санана. Тэр ч мөн эр хүний заяа төөрөг, гуниг баяр, дурлал хайр, хагацал зовлонгоос яаж ангид байх уу? энэ бүхнийг тэр аягалж, аргалж, захалж, эрхэлж туулсангүй. Амьдрал үргэлжилсээр... Гэхдээ тийм өө сэвгүй, байсангүй. Тэгсэн ч би түүндээ хүүдээ гомдохгүй, хэн нэгэнд гомдохгүй ирсэн. Угаасаа л гүдэсхэн нуруутай хүндлэг зан чанар нь бусдыг хайрлах ухааралд хүмүүжүүлж яваагийн нэгэн илрэл бизээ. Бидний хайрласан үнэн, хайрлуулсан үнэн үлддэг байна. Яахын аргагүй зүйл гэж энэ. Бараг ялалт гэж үзэж болохын биш үү. Тэр бас хайрлаж, хайруулсан үнэн үлддэг болохоор тэр өнөөдрийн энэ хайрандаа жаргалтай байна. Ийм бахдам хайрыг хичнээн залуу хүүрнэж чадах бол. Сэтгүүлч миний бие түүнтэй хэдэн өдөр ч хамаагүй ярилцаж сэтгэл дүүрэн хайрыг мөн хүнлэг чанарыг таньж авч болох байлаа. Гэвч аливаа зүйл цаг нартай хойно ингээд өндөрлөхийг хүссэн юм. 

Ярилцлага хийсэн: Хөгжлийн давалгаа холбооны сэтгүүлч 
Бадралын Мөнгөнчимэг 

Санал болгох

Сэтгэгдэл

top