|

Төмөр замын ажилчдыг намын даалгавараар халж байгаа юу

tonshuul 2017/06/08 1469 0
 
 Төмөр замын ажилчдыг намын даалгавараар халж байгаа юу

Төмөр замын удирдлагууд ажилчдаа хууль бусаар халж буй талаар мэдээ цахим орчинд өрнөж байна. Тус байгууллага ажилтнаа халах болсон шалтгаанаа "Намаас ирж буй даалгавар” хэмээн тодорхой шалтгаан хэлдэггүй гэх бөгөөд халагдаж буй ажилчдын дотор насаараа тус байгууллагад ажилласан болон 25-30 жил энэ байгууллагатай амьдралаа холбосон хүмүүс ч байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Төмөр зам дахь халаа сэлгээний асуудал өнгөрсөн сонгуулиас хойш өрнөж, зарим халагдсан иргэд хууль шүүхийн байгууллагаар явсны эцэст эргэн ажилдаа орсон мэдээлэл ч бидэнд бий. Ажил хөдөлмөрөө хийгээд явж буй жирийн иргэдийг хүртэл ийнхүү халаа сэлгээндээ хамруулж байгаагаас үзэхэд МАН-ын албан тушаалын 60 тэрбумын наймаа аль хэдийнээ хэрэгжээд эхэлсэн гэж хардаж болохоор байна.

Сонгуулийн мөнгөө олохын тулд албан тушаалыг үнэлж наймаалцах тухай бичлэг бүхий ноцтой баримтыг өдгөө эвлүүлэг хэмээн мэдээлж байгаа. Энэхүү бичлэгт тухайн үеийн нийслэлийн МАН-ын дарга, одоогийн нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй  "Бид санхүүжилтийн төлөвлөлт хийсэн. Ирээдүйд бид нар авах ашгаа үнэлье гэж байгаа юм. Бид бүх хүмүүсийн судалгааг гаргасан. Бүх одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн түвшинд бүгдийнх нь албан тушаалыг гаргаад авчихсан. Үүн дээр хэн ажиллах вэ, ямар үнэ өртөгтэй байх вэ гэдгийн л нууцлал байх ёстой. Хэрэв чи энэ албан тушаал дээр доороо таван хүнтэй ажиллах юм бол энэ таван хүнтэйгээ нийт хэдэн төгрөгийн санхүүжилт босгож ир гэдэг нууцлалыг давхар өгнө” гэх мэтээр ярьсан байдаг.

Б.ГЭРЭЛ

 
http://medee.mn/main.php?eid=93588

Санал болгох

Сэтгэгдэл

top