|

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгууллаа

saikhnaa 2017/04/13 634 0

Сонгуулийн тухай хуульд, Сонгуулийн төв байгууллага аймаг,нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар заасан.

 

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгууллаа

 

Энэ дагуу Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталлаа.

 

Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороод байгуулагдсан бөгөөд бүх шатны сонгуулийн хороодод сонгуулийн талаарх хууль тогтоомжийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллана.

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав.

Санал болгох

Сэтгэгдэл

top