|

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН “ЗОВЛОН” ДУУСАХ БОЛООГҮЙ

munkhbat 2017/03/28 1253 0

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН “ЗОВЛОН” ДУУСАХ БОЛООГҮЙ

 

Б.БАТЖАРГАЛ: ЗАХИАЛАГЧИЙН ХЭРЭГТ Ч ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАЛТАЙ НОТЛОХ БАРИМТ БАЙГАА

/Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор/

-Шүүх хурал хаалттай явагдсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлж байна, Хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, ил болгох боломж байгаагүй юм уу гэдэг асуудлыг яриад байгаа. Төрийн нууцыг задруулах нь хуулиар хориотой. Нууцыг төрийн хамгаалалтаас гаргах асуудлыг Төрийн нууцын тухай хуульд заасан байдаг.
 
Тухайлбал, тухайн хуулиар УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч ил болгоно гэж зохицуулсан. Энэ заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн нууцыг хамгаалалтаас гаргах асуудлыг шийдвэрлэж, хэргийн тодорхой хэсгийг ил болгож байгаа юм. Тиймээс ч бид өнөөдөр ярилцаад сууж байна.
 
-С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг яагаад захиалагч. гуйцэтгэгч гэж тусад нь шалгасан юм бэ гэхээр 830142 гэсэн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэг хийсннйг тогтоож, ял шийтгэл оноосон. Гэтэл захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох барнмтуудыг шалгах шаардлага байгаа учраас Ажлын хэсэг үргэлжлүүлэн, захиалагчийн хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байна. Өөрөөр хэлбэл. Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэрэг хийсэн нь тогтоогдсон, харин тусгаарласан шалгаж байгаа хэрэг дутуу, бүрэн нотлогдоогүй учраас захиалагчийн хэргийг тусад нь шалгаж байгаа. Захиалагчийн хэрэгт авагдаж байгаа нотлох баримтад өмнөх Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хэргийн нотлох баримтууд орж байгаа учраас төрийн нууцад хамаарч байгаа. Тэгэхээр захиалагчийн хэрэгт мөн адил төрийн нууцад хамааралтай нотлох баримт байгаа гэж ойлгож болно. Хэрэг шалгах явцад захиалагчийг нь илрүүлсэн тохиолдолд тэр бол төрийн нууцад хамаарахгүй.
 
Энэ хэргийн гол гэрч бол талийгаачийн хамтран амьдрагч Б.Булган гэж олон нийт үздэг. Гэтэл Б.Булганыг хэрэгт холбогдуулан хэд хэдэн удаа шалган, хорьж байсан. Яагаад Б.Булганыг шалгах болсон юм бэ гэхээр хэрэг гарсан өдөр Б.Булганаас тайлбар авч, хохирогчоор тогтоогоод явсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад С.Баяр, С.Оюун нарыг хохирогчоор тогтоосон. Нотлох баримтуудыг авч үзээд Б.Булганыг хэрэгт холбогдуулан, сэжигтнээр тооцож, шалгасан. Тухайн үед өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөгдүүлсэн, нуусан, эргэлзээтэй зүйл байсан, түүнийг сэжиглэн шалгах үндэслэл бүхий баримт тогтоогдсон учраас сэжигтнээр тооцон, шалгаж байсан. Дараа нь Ажлын хэсгээс Б.Булганыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг яллагдагчаар татан шалгах үндэслэл байсан учраас шалгасан. Харин түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрэн цуглараагүй учраас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.
 
Харин одоо захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно. Б.Булган шүүх хуралд оролцоогүй гэх асуудлын тухайд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд "Хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байдаг. Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаснаас бус гэрчээр тогтоож байцаагаагүй. Нэг ёсондоо Б.Булган хуульд зааснаар хэрэгт холбогдолгүй гэдэгт дүгнэлт хийгээд, гэрчээр оруулах боломжгүй гэж үзсэн. Ийм учраас Б.Булганыг гэрчээр шүүх хуралд оролцуулах боломжгүй.
 

Ц.НЯМДОРЖ: С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ДЭЭР УЛСЫН НУУЦ БАЙХГҮЙ

/УИХ-ын дэд дарга/


 
-С.Зориг агсны хэргийн асуудлаар надад албан журмаар өргөдлүүд ирээд байгаа. Нэг талаас хэрэгт холбогдсон хүмүүсийн талаас ирж байна. Нөгөө талаас би чинь параламентийн бүлгэмийн дарга гэж явдаг. Тиймээс олон улсын параламетийн холбоо энэ хэргийг 1998 оноос хойш хяналтандаа авчихсан. Надаас жил бүр тайлан нэхэж байдаг. Сая энэ хэргийн шийдвэр гарсанаас хойш надаа гурван удаа "Та нар яагаад энэ хэрийн хурлыг хаалттай хийж байгаа юм”, "Яагаад ийм хэргийг танай тагнуулын байгууллага шалгасан юм”, "Тэр Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорионд байлгачихаад, яагаад шүүх хуралд оруулахгүй байгаа юм” гэсэн утга бүхий бичгүүд ирлээ. Хэдийгээр миний хариуцлагын асуудал биш ч гэлээ. Энэ мэтчилэн гадна, дотно талаасаа айхтар шахаастай байна. Гэхдээ надаа ч хэлэх зүйл олон байна.
 
Тухайлбал, яагаад уг хэргийн захиалагч нь тогтоогдоогүй байхад, замаас нь гүйдэтгэгч гэдэг хүмүүсийг олоод тогтоочихдог, шийтгэдэг юм. Шүүх хурлыг яагаад хаалттай хийсэн, яагаад Б.Булганыг шүүх хуралд оруулцаагүй гэх мэтээр асуух, ярих зүйл олон байна. Тэгээд ч сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг харж байхад, шүүхийн шийдвэрийн төлөө прокурорууд Үндэсний олон нийтийн телевизээр гарч, тайлбар хийгээд зураг хөрөг үзүүлээд байгаа нь асуудлыг улам бүр ээдрээтэй болгож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйл буюу шүүх хурлыг нээлттэй, хаалттай хийх асуудлыг зохицуулсан байдаг. Уг хуулиар төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бол тухайн хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ гэсэн байдаг. Гэтэл энэ хэрэг тухайн айлын гэрт гарсан хэрэг. Тиймээс төрийн нууц байхгүй. Хувь хүний, байгууллагын нууц байхгүй. Өнөөдрийг хүртэл ахуйн шинжтэй л зүйлүүд дуулдаад байгаа.
 
Ер нь би 40 гаруй жил Монголын хэргүүдийг дуулсан хүн шүү дээ. Ялангуяа дуулиантай хэргүүдийг. Тухайлбал, 1950- аад онд гарч байсан хэргийн шүүх хурал 1980-аад онд Дээд шүүх дээр таслагдаж байхад нь би харж л байсан хүн. 1937-оноос хойш ийм нууц таслах ажиллагаагаа Монголд явагдаагүй. Яагаад хурлыг бүхэлд нь хаадаг юм. Уг нь Б.Булган гэдэг хүн чинь цорын ганц гэрч. Тиймээс энэ хүн юу ч ярих байсан хамаагүй. Шүүх хуралд оруулах хэрэгтэй. Гэрч эсвэл хохирогчийн хувиар орох ёстой. Тэр Б.Булганы амаар хүн алсан гэх этгээдүүдийг аман зураг зурагдсан. Тиймээс ядаж тэр асуудал дээр шүүх тайлбар авах ёстой байсан. Гэтэл прокроруудын ярьж байгаагаар бол тэр Б.Булган чинь хоол хийчихсэн. Алуурчидтай хамт хоол идээд, тамхи татаад сууж байсан гээд хэлчихсэн байсан. Ноцтой юм яриад байгаа биз дээ. Гэтэл Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй гээд асуудал үүсэх болно.
 
Дээр нь Ерөнхийлөгч Тагнуулын газарт зарим асуудлыг ил болгох чиглэл өгөөд олон нийтийн телевизээр ийнхүү цацаж байгаа нь бүр сэжигтэй. Учир нь энэхүү хэргийг нууцлах ажиллагаанд Ерөнхийлөгч оролцсон юм байна гэдгийг тэр бичиг нь харуулж байгаа юм. Тиймээс ч ил гарга гэсэн байна.
 
Уг нь одоо мөрдөж байгаа Төрийн нууцын хуулиар Үндэсний эрх ашгийн үүднээс яаралтай ил болгох шаардлага гарсан бол Ерөнхийлөгч тухайн хэргийг нууцаас гараж болно гэсэн заалт байдаг. Тэгвэл С.Зоригийн хэргийн цаана үндэсний эрх ашиг гэх зүйл юу байгаа юм бэ. Хүний амийг хөнөөсөн л хэрэг шүү дээ. Ингээд л энэ хэрэг бол том зургаараа Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчим гэдгийг устгаад дуусч байна. Эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэдэг Вышинскийн онол Монголд амь орж байна. Тиймээс цаашдаа хуулийнхан яг ийм аргаар дургүй хүргээд байгаа хүн бүрийг аваачиж "далд хийх” үйл ажиллагааны суурь нь тавигдаж эхэлж байна. Анх удаа ч ийм юм болоод байгаа юм биш. Долдугаар сарын 1-ний хэргээр цагдаагийн дарга нарыг шийтгээд ял эдүүлээд гаргачихлаа. Энэ яг ийм хэрэг байсан. Захиалгатай шийдвэр байсан.
 
Ингээд харахаар 1937 оныхтой ижил онцгой комисс энэ улсад байгуулагджээ. Хуулийнхан хэргийг нуу гэхээр нуудаг, ил болго гэхээр мэдэгдэл хийгээд сууж байдаг ийм ардчилсан орон гэж байх уу. Энэ үйлдлээс болж Үндсэн хууль нурж байгаа юм. Гүйцэтгэх засаглалд хууль шүүхийнхэн оролцохгүй, шүүхийн ажилд засаглал оролцохгүй гэсэн алтан зарчим нурж байна. Гэм буруугүй бол нэг ч хүнийг пшйтгэхгүй, эргэлзээтэй бол яллагдагчийн талд асуудлыг шийдвэрлэнэ гэдэг зарчим нурж байна.
 

Сэтгүүлчийн дүгнэлт

 

ЭРҮҮДЭН ШҮҮГЭЭД ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН ГЭНЭ ҮҮ

 
 
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Орхон аймгийн харъяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжиглэн шалгаж, анхан шатны шүүх хурлаас тэднийг гэм буруутайд тооцон, 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Тэд давж заалдах шатны шүүхэд хандаж, хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хаалттай явагдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
 
Хоёр дахь шатны шүүх хурал болсноос долоо хоногийн дараа буюу энэ сарын 21-ний өдөр МҮОНРТ-ийн "ММ” агентлагийн "Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн оролцож, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим нотлох баримтыг ил болгож олон нийтэд мэдээлсэн. Тиймээс ч иргэд уг хэргийн асуудлаар ярих, бичих нь ихэссэн.
 
Иргэдийн дунд хамгийн том асуултын тэмдэг болоод байгаа асуудал нь хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг нээлттэй хийх байсан, хаалттай хийчихлээ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, иргэдийн шүүмжлэл болон шүүгдэгчдийн талын гол "гомдол” нь шүүх хурлыг хаалттай явуулсанд л байгаа мэт.
 
Зөвтгөл нь хавтаст хэрэг нь улсын нууцтай холбоотой баримт авагдсан гэдэг. Гэтэл уг хэрэгт улсын нууц огт байхгүй гэх хүн ч цөөнгүй байна. Тэдний нэг нь энэхүү хэргийг шалгаж байх хугацаанд Хууль зүйн сайд байсан эрхэм Ц.Нямдорж юм. Тэрбээр "Энэ хэрэг тухайн айлын гэрт гарсан. Тиймээс төрийн нууц байхгүй. Хувь хүний, байгууллагын нууц ч байхгүй. Өнөөдрийг хүртэл ахуйн шинжтэй зүйлүүд л дуулдаад байгаа” хэмээн хэвнэг тайлбар хийж байна. Мөн тэрбээр "Эрүүдэн пгүүх замаар хэрэг хүлээлгэдэг Вьшшнскийн онол Монголд амь орж байна. Тиймээс цаашдаа хуулийнхан яг ийм аргаар дургүй хургээд байгаа хүн бүрийг аваачиж "далд хийх” үйл ажиллагааны суурь нь тавигдаж эхэлж байна” хэмээн сүржин мэдэгдэл хийсэн юм.
 
Уг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн тухайд тэрбээр Хууль зүйн сайд байсан энэ талын буюу хууль шүүхийн талын хүн. Гэтэл тэрбээр уртаас урт хугацаанд буюу 18 жилийн дараа алуурчид нь ил болж, ял авч буйг хараад ингэж хэлж байгаа нь олон хүнийг төөрөгдүүлж байгаа юм. Тиймээс хоёр ч шатны шүүхээс шийдвэр гарчихаад байхад Хууль зүйн сайд байсан хүн байж баримтгүй олон юм яриад байгаад дургүйцэх хүн олон байна.
 
Орсон борооны хойноос цув нөмрөх гэгчээр олон арван жил шалгагдсан дуулиант хэрэг учир энэ мэтээр алуурчид нь мөн, биш гэж ярих, бичих хүн олон гарч ирэх нь дамжиггүй биз. Өөрөөр хэлбэл, "Од” болох гэж хүсэлдээ хөтлөгдсөн нөхдүүд олон нийтийн анхаарлын төвд байгаа С.Зориг агсны хэргээр "шоу” хийх нь ойлгомжтой.
 
Гэхдээ энэхүү хэргийн "зовлон” дуусах яагаа ч үгүй байгаа бололтой. Учир нь Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хэрэг хийснийг тогтоож, ял шийтгэл оноочихлоо. Гэтэл захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох баримтуудыг шалгах шаардлага байгаа учраас Ажлын хэсэг үргэлжлүүлэн, захиалагчийн хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа гэх. Тиймээс хууль, шүүхийнхэн олон нийтийн "Цаад эзнийг нь олооч” гэх нэхэл хатуу асуултын хариуг олох том даалгавар л үлдээд байна даа.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Санал болгох

Сэтгэгдэл

top