Өвөг дээдэс, ахмадаа хүндэтгэн зуун дамжин уламжилж ирсэн цагаан сараараа айргаа сөгнөн, амтат цагаан идээгээрээ зочин гийчнээ дайлж цайлдаг Монгол сайхан уламжлалаа хүндэтгэн бэлэгшээцгээе.
Уламжлалт зан заншлынхаа утга учрыг гуйвуулалгүй залуу үедээ үлгэрлэж, архи сархдыг тэвчиж, бор дарс, хар усыг идээний дээж, бэлэгний дээдэд үл тооцон, бусдыг дайлан, өөрөө хэрэглэхээс татгалзаж, "Архигүй Эрдэнэт – Архидалтгүй цагаан сар” уриалгыг зон олноороо талархан хүлээн авч санаа нэгдэн дэмжиж, түмэн олноороо дүүрэн жаргалтай, төвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.