Эрдэнэт хотод сүүлийн хоёр жилд 57 үйлдвэр байгуулагджээ.
Эдгээр үйлдвэр нь Чингис бонд, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан болон Импортыг орлох 888 төсөл зэргээс санхүүжсэн аж.
Ийнхүү шинэ үйлдвэрүүд байгуулагдсанаар бараа үйлчилгээний үнэ буурч байна гэж Эрдэнэтийн иргэд үзэж байна.
Жишээ нь принтерийн хор 80 мянган төгрөг байсан бол шинэ үйлдвэр байгуулагдсанаар 27 мянган төгрөгөөр бүтээгдэхүүнээ борлуулах болжээ.
Энэ мэтчилэн резин, лед гэрэл, маск, барилгын материал, нано даавуу, ачит ихт-катодийн зэс боловсруулах үйлдвэрүүд нээгджээ.