|

Эрдэнэтийн Ардчилсан намд дахин нэг “Фракц” шинээр мэндэллээ

saikhnaa 2017/02/08 674 0

Эрдэнэтийн Ардчилсан намд дахин нэг “Фракц” шинээр мэндэллээ

 

АН олон арван фракцад хуваагдаж фракц хоорондын зөрчил тэмцэлд идэгдэж, суларч доройтсоор 2016 оны бүх шатны сонгуульд ялагдаж гудамжинд лааз өшиглөж өдөр хоногийг гунигтайхан үдэж байгаа. Орхоны АН-ын хувьд өнгөрсөн 4 жил Орон нутгийн аймаг, сумын ИТХ-д олонхийг бүрдүүлж үнэмлэхүй засаглаж байсан цаг саяхаан.Тэд багагүй амжилттай ажиллаж нийгэм, эдийн засгийн салбарт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн. Эрдэнэтийн өнгө зүсийг ямар ч байсан өөрчилж зам талбайгаа сайжруулж, гэрэл гэгээтэй болгож, олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр барьж ашиглалтанд оруулж байсантай Эрдэнэтчүүд маргашгүй ээ. Гэвч Орхоны АН 2016 оны сонгуульд яагаад 3 – хан суудалтай үлдэж цөөнхийн цөөнх болов оо? Хариулт нь тун амархан. Зөвхөн фракц хоорондын зөрчилдөөн тэмцэл туйлдаа хүрч УИХ, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй хэмжээнд хүртлээ хагарч бутарсны үр дүн ийм байлаа. Эрдэнэт УИХ-ын 3 мандаттай аймаг. АН-ынхан эдгээр мандатыг хэн эзэмших вэ? гэдэг дээр жинхэнэ тэмцэлдэж  Шонхор фракц, ШАК-2 т нэг, нэг суудал ноогдсон боловч үлдсэн 1 суудал болох МоАХ-ын квотыг Шонхор фракц дээрэмдэж Орхоны МоАХ-ын дарга Д.Өсөхбаяр нэр дэвшихээр бэлдэж байсан 46-р тойргийг "Зэс Эрдэнийн” гэх Д.Алтанхуягт АН-ын дарга З.Энхболд, Женко Х.Баттулга нарын нууц тохироо, Орхоны намынханы нууц хуйвалдаанаар өгснөөр эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцэл дэвэрсэн юм. Эцэст нь АН дотроос бие даагчид УИХ-ын тойргуудад нэр дэвшиж "Алуур” хийсэн бүгд ялагдсан.Үүнтэй зэрэгцээд аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчидээ тодруулахаар хуралдсан боловч АН-ынхан "Нэг бүдрэхээр долоо бүдэрдэг” гэдэг шиг мөн л фракцаараа хуваагдаж тойргуудаа булаацалдаж тэмцэлдсэн. Эцэстээ ШАК болон МоАХ-фракцынхан намын байраа эзлэн авч Шонхор фракцынхан Хүнсний үйлдвэрт байрлах фракцынхаа оффист очиж 2 хуваагдан тус тусдаа хуралдаж, нэгдсэн шийдвэрт хүрц чадалгүй тусдаа 33 хүний нэр дэвшүүлэн аймгийн сонгуулийн хороонд өгснөөр энэхүү асуудал нь шүүх хуулийн байгууулагад томоохон маргаан үүсгэж, улмаар УИХ-ын гишүүн асан Д.Одхүүгийн идэвхитэй дэмжлэгийн үр дүнд зөвхөн "Шонхор фракцын” 18 хүн ИТХ-д нэр дэвшиж үлдсэн 15 суудлаа МАН-д бэлэг болгон өгсөн юм. Үр дүн нь АН-3 суудал авч улмаар улс төрийн тавцангаас арчигдав. Сонгуулиас хойш нэг хэсэг шокноосоо гарахгүй байсан АН-ынхан 2016 оны төгсгөлөөр хөл хөдөлгөөнд орж дүрэм журмаа шинэчилж ,дарга цэргээ солихоор бужигнаж эхэлсэн. Орхоны АН-нь УИХ-ын гишүүн М.Батчимэг гэдэг даргатай байсан боловч сонгуулийн өмнөхөн огцруулж УБ хот руу нус нулимстай нь хутгаж  хөөж явуулж байлаа.Тэр цаг үес хойш намын даргагүй, тамгагүй,толгойгүй болж зүг чигээ алдаад байгаа. Сүүлийн үед намын даргын сонгууль болохтой холбогдуулан намын шинэчилсэн бүртгэл гэгчийг хийж фракц тус бүр намынхаа итгэл үнэмшил үзэл баримтлал гэхээсээ илүүтэй амбиц, ашиг сонирхол үнэртүүлсэн танихгүй хүн сүргийн нэгдэлийг бий болгож байна. Тэд компаний  эзнийхээ, фракцын   даргынхаа тушаалыг хүлээж ”Сумтай 5” гарын хэн нэгэнд нь бөөн бөөнөөрөө саналаа өгч биеэ үнэлнэ. АН-ын "Том” даргыг 1 сарын 29-нд сонгосны дараа Орхоны АН-ын даргыг сонгоно. Дарга болох сонирхолтой, магадлалтай эрхмүүдийн нэрс дуулдаж байна. ИТХ-ын  дарга асан, намын дэд дарга Б.Мягмарсүрэн, ИТХ-ын төлөөлөгч, Степ ХХК-ын захирал Ц.Ойдов, Зэс эрдэнийн Д.Алтанхуяг, ГОК-ын Хангамжийн хэлтсийн дарга Т.Бямбажаргал нарын нөхдүүд Орхоны АН-ын даргад өрсөлдөхөөр бэлдэж байгаа сурагтай. Анхааралтай харахад Фракц болгоны төлөөлөл байгаа юм. Гэвч Шонхор фракцаас Ц.Ойдов, Д.Алтанхуяг нар зэрэг нэр дэвшиж хэн нь фракцынхаа дэмжлэгийг авах тал дээр маргаан гарч Шонхор фракц дотроо 2 хуваагдаад байгаа гэнэ. Шонхор фракцын дарга Ц.Батхуяг нь 2 залуугаа хоёуланг нь дэмжинэ гэж нүүрэн дээрээ хэлчихээд хэн нь дарга болсныхоо дараа өөрийнх нь гарын аясаар тоглож болох "Хүүхэлдэй” байх вэ гэдэг дээр тоо бодож Ц.Ойдов үгэнд нь тийм ч амар орох сул хүн биш учраас цаагуураа Зэс эрдэнийн Д.Алтанхуягийг зүтгүүлж байгаа нь нутгийн анд Ц.Ойдовт таалагдахгүй байгаа.Тийм учраас Ц.Ойдов өөрийн гэсэн Фракц байгуулж Шонхороос өрх тусгаарлахаар шийдсэн байна. Хөрөнгө мөнгөтэй хүний хувьд нилээд зардал гаргаж ШАК, Шонхор, МоАХ-аас зарим нөлөө бүхий нөхдүүдийг худалдан авч бүртгэлээ эрчимжүүлж байгаа гэнэ. Тэд шинэ Фракцынхаа нэрийг их л бодож нутгийнхаа лам хараас асууж өгсөн гэнэ. Шинэ Фракцын нэр нь "Мөнх орших Амжилтын Нэгдэл” буюу МоАН гэдэг бөгөөд фракцын өдөр тутмын ажлыг нь итгэлт анд О.Балжинням, Я.Бэгзжав, И.Баасанжав, Г.Жаргалсайхан, Т.Төмөрцоож нар нь зохион байгуулж байна. Энэ фракц АН дотор хэрхэн нөлөө үзүүлэхийг цаг хугацаа харуулах л үлдлээ.

Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top