|

ТАВАН ЭР НӨХӨРТЭЙ БҮСГҮЙН АЗ ЖАРГАЛТАЙ НЭГЭН ГЭР БҮЛ

saikhnaa 2017/01/31 1914 0

ТАВАН ЭР НӨХӨРТЭЙ БҮСГҮЙН АЗ ЖАРГАЛТАЙ НЭГЭН ГЭР БҮЛ

 

Энэтхэг бүсгүйчүүдийн хувьд олон эр нөхөртэй байна гэдэг ердийн явдал байдаг аж.

Жишээ нь тус улсын умард нутгийн Дехрадун хотоос холгүй орших нэгэн тосгонд 21 настай Ражо Верма хэмээх бүсгүй амьдран суудаг бөгөөд тэрээр таван ах дүүсийн ганц эхнэр аж.

Ражо бүсгүй дөрвөн жилийн өмнө хинду шашны ёсоор эр нөхөр Гуддутайгаа гэрлэсэн цагаас хойш ах дүү тавын дундын амраг болжээ. Эр нөхрүүдээ тодорхой хуваарийн дагуу хүлээн авдаг уг бүсгүй 18 сартай хүүхдээ хэнээс нь олсоноо хүртэл мэддэггүй байна.

Түүний авааль нөхрийн удаад 32 настай Байжу, дараа нь 28 настай Санта Рама, 26 настай Гопал, эцэст нь хамгийн бага дүү нь болох  Динеш 19 нас хүрсэн хойноо гэрлэсэн байна.

«Бид бүгдээрээ түүнийг дотно хайрладаг учир хардана гэдэг асуудал надад байдаггүй. Бид бүгдээрээ аз жаргалтай нэгэн гэр бүл» гэж бүсгүйн албан ёсны ганц эр нөхөр Гудду өгүүлсэн байна.


Эх сурвалж: http://news.amjilt.com/tavan-er-nuhurtei-busguin-az-jargaltai-negen-ger-bul

Санал болгох

Сэтгэгдэл

top