Жүжигчин А.Жоли хагалгаа хийлгэж, өндгөвч болон умайн хүзүүгээ авахуулснаа мэдэгджээ. Тэрбээр энэ тухай
"Нью Таймс” сонинд хөтөлдөг өөрийн буланд бичсэн байна. А.Жоли энэхүү хагалгаанд эртнээс бэлтгэж ирсэн боловч дахиад хугацаа бий гэж бодож байтал хоёр долоо хоногийн өмнө хийсэн шинжилгээгээр үрэвслийн шинж тэмдэг илэрснийг эмч нар хэлсэн аж. Үзлэг, хэт авиан шинжилгээгээр ямар нэг сэжигтэй зүйл илрээгүй тул тэрбээр хавдар туссан бол хамгийн эхний шатандаа байгаа гэдэг нь тодорхой болсон аж. Харин томографийн шинжилгээний үр дүн нь нааштай гарсан байна. Гэсэн хэдий ч хавдар байгаа гэсэн магадлал хэвээр байснаас өндгөвч, умайн хүзүүгээ авахуулах шийдвэр гаргаж, хагалгааг өнгөрсөн долоо хоногт хийжээ. А.Жоли өмнө нь хөхний булчирхайгаа авахуулж, одоо энэ хагалгааг хийлгэсэн хэдий ч өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ бүрэн хэмжээнд мэдрэхэд саад болохгүй гэдгийг өгүүлсэн байна.