|

Өмнөд Тэнгисийн асуудал дээр зарим улс орон улам ганцаардах боллоо

tonshuul 2017/01/16 658 0
 

Өмнөд Тэнгисийн асуудал дээр зарим улс орон улам ганцаардах боллоо

 

 

Америкийн Батлан хамгаалахын сайд Картер саяхан Хятад улсад хандаж, Өмнөд Тэнгисийн асуудал дээр өөрийгөө ганцаардуулах үйл ажиллагаагаа зогсоохыг хүсэж байна гэж илэрхийлсэн юм. 13-ны өдөр, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лү Кан үүнтэй холбогдуулан хэлэхдээ, Өмнөд Тэнгисийн асуудал дээр тус бүсийн гаднах зарим орон улам л ганцаардах боллоо гэжээ.

 
Лү Кан хэлэхдээ, "тус бүсийн гаднах зарим орон өөрийнхөөрөө зүтгээд байгааг бид анхааралдаа авсан. Тэр мөртөө тэд ингэж буруу тийшээ зүтгэсээр байж өөрсдөө улам л ганцаардаж байгааг ч анхааралдаа авлаа" гэжээ.

 
Өөр нэгэн мэдээнд тэмдэглэснээс үзвэл, Филиппинд айлчилж байгаа Японы ерөнхий сайд Абе Шинзо Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутартетын хамт сэтгүүлчидтэй уулзах үеэр, Өмнөд тэнгисийн асуудлыг АСЕАН-ы дээд уулзалтаар авч хэлэлцэх хөтөлбөрт оруулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Лү Кан үүнтэй холбогдуулан хэлэхдээ, "Японы удирдагчийн Филиппинд хэлсэн үгийг бид анхааралдаа авлаа. Хэд хоногийн өмнө Филиппиний засгийн газар байр сууриа тодорхой илэрхийлж, Филиппин улс АСЕАН-ы даргалагч орноор ажиллаж буй хугацаандаа Өмнөд тэнгисийн асуудлыг АСЕАН-ы дээд уулзалтаар авч хэлэлцэх хөтөлбөрт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн юм" гэжээ. 

ХОУР


Санал болгох

Сэтгэгдэл

top